• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42417.53

( 402.44 0.96% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42417.53 402.44
MSE A Индекс 16792.79 194.48
MSE B Индекс 12205.05 385.1

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-23 17:43:49

Энэ өдөр нийт 19,180,132,784 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН АРИЛЖААГ 2024 ОНЫ 4 САРЫН 29-НИЙ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛНА

2024-04-23 16:10:16

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гарч, тус тогтоолын дагуу “Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 16:00 цагт зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулахаар боллоо.

4-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-22 17:08:29

Энэ өдөр нийт 19,922,791,863 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ҮНЭЛГЭЭНИЙ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗӨВЛӨХИЙН ЖАГСААЛТАД ОРОХ УРИЛГА

2022-09-27 16:02:05
  1. “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн нэмэлт хувьцааг биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй худалдах бэлтгэл ажлын хүрээнд үнэлгээний зөвлөх үйлчилгээ үзүүлэх сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хуулийн этгээдийг  саналаа ирүүлэхийг урьж байна.

  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн нэмэлт хувьцааг биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй санал болгох ажлын хүрээнд “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15.-д заасан үнэт цаасны танилцуулга бэлтгэх зорилгоор Олон Улсын үнэлгээний стандарт болон Монгол Улсын “Үнэлгээний тухай” хуулийн дагуу хөрөнгийн үнэлгээний тайланг гаргах болно.

  3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

    1. Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй байх,

    2. Үнэлгээ хийх хүний нөөц нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай сертификаттай байх,

    3. СЗХ-ны зөвшөөрөл авснаас хойш 3-аас доошгүй жил үйл ажиллагаагаа

      тогтмол явуулсан байх,

    1. Шүүх хууль хяналтын байгууллагад маргаангүй байх,

    2. Аливаа хугацаа хэтэрсэн өр зээлгүй байх.

 

  1. Дээрх мэдээллийг хангасан сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 10 дугаар сарын 03-ний өдрийн 17:00 цаг хүртэл авч болох бөгөөд шалгаруулалтад оролцох саналаа Үнэлгээний хороонд mseipo@mse.mn цахим хаягаар болон цаасан хэлбэрээр 2022 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 10:00 цагийн дотор ирүүлнэ үү.

 

Монголын Хөрөнгийн Бирж, Сүхбаатарын талбай-3, Улаанбаатар 15160, Монгол улс

Утасны дугаар: 11-313747 /2211, 4212/

Цахим шуудангийн хаяг: mseipo@mse.mn

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ