• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43335.28

( 645.45 1.51% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43335.28 645.45
MSE A Индекс 17064.19 178.54
MSE B Индекс 12105.35 -170.85

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-25 17:25:50

Энэ өдөр нийт 452,261,631,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-24 18:43:33

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

Мэдээ мэдээлэл

КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН КОДЕКСИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНЭЛГЭЭ

2022-11-30 16:10:30

Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 145 тоот тогтоолоор батлагдсан “Компанийн засаглалын кодекс”-ийг  хувьцаат компаниудад мөрдүүлэх, тайлан мэдээлэл, нотлох баримтыг хүлээн авч үнэлгээ хийн олон нийтэд хүргэх ажлыг Монголын хөрөнгийн биржид үүрэг болгосон билээ. 

Хорооноос өгсөн үүрэг даалгаврын дагуу компанийн засаглалын кодексийг хэрэгжүүлэх талаар бүртгэлтэй компаниудад удаа дараа албан бичиг, үлгэрчилсэн загвар, үнэлэх аргачлалыг хүргүүлсэн хэдий ч өнөөдрийн байдлаар нийт 47 компаниас тайлан, нотлох баримт ирүүлснийг үндэслэн үнэлгээ хийж, тайланг олон нийтэд танилцуулж байна. 

Хувьцаат компаниудаас "Компанийн засаглалын кодекс"-ийн хэрэгжилтийн тайлан, нотлох баримтыг нэмж ирүүлсэн тухай бүр үнэлгээг өөрчлөх боломжтой ба тус засаглалын үнэлгээ нь Монголын Хөрөнгийн Биржийн бүртгэлийн ангиллыг өсгөх, бууруулахад голлох шалгуур үзүүлэлт болох юм.

Дэлгэрэнгүй тайланг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ