• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42142.4

( 231.35 0.55% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42142.4 231.35
MSE A Индекс 16614.04 74.49
MSE B Индекс 11891.68 87.87

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-04-18 16:51:07

Хурлыг 2024 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагт цахим хэлбэрээр https://agm.mn/ холбоосыг ашиглан зохион байгуулна. Та дараах зааврын дагуу хуралд бүртгүүлж, саналаа өгөх боломжтой.

4-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-18 15:24:44

Энэ өдөр нийт 21,788,024,120 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

4-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-17 17:15:58

Энэ өдөр нийт 22,811,386,378 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"БИЧИЛ ЭЙ БИ ЭС АКТИВ ТЗК” ХХК-ИЙН ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ НЭЭЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО

2022-12-09 10:08:54

“Бичил Эй Би Эс Актив ТЗК” ХХК-иас олон нийтэд санал болгож буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас /ХБҮЦ/-ны анхдагч зах зээлийн арилжааг өнөөдөр эхлүүлж, хүндэтгэлийн цан цохилоо. Энэхүү үнэт цаас нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 7 дахь ХБҮЦ болж байгаа бөгөөд тус компани нь 24 сарын хугацаатай, жилийн 17.5 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн үнэ бүхий 100,000 ширхэг ХБҮЦ-ыг зах зээлд санал болгож, 10 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна.

Цан цохих ёслолын арга хэмжээг нээж  Монголын хөрөнгийн биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ үг хэлсэн бөгөөд тэрээр:

"Монголын хөрөнгийн бирж ХБҮЦ-ыг арилжаалж эхлээд хэдийнээ 1 жилийг үджээ. 2022 оны 12-р сарын байдлаар МХБ-д 6 ХБҮЦ бүртгэгдэж арилжигдсан ба өнөөдөр бид 7 дахь ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааг нээхээр энэхүү танхимд хуран цуглаад байна. Өнөөдөр анхдагч зах зээлийн арилжаагаа эхлүүлэх гэж буй “Бичил эй би эс актив ТЗК” компанийн хувьд 24 сарын хугацаатай жилийн 17.5 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100,000 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг олон нийтэд санал болгож, 10 тэрбум  төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байгааг дуулгахад таатай байна. Монголын Хөрөнгийн бирж олон нийтэд нээлтэй компани болох гэж байгаа энэхүү түүхэн цаг үетэй нийлүүлэн, хөрөнгийн зах зээлийн шинэ түүх бичигдэн байгаа энэ цаг үетэй зэрэгцэн шинээр дахин нэг ХБҮЦ-ыг арилжаалж эхлэх гэж байгаадаа баяртай байна." гэлээ

Арилжааны нээлтийн арга хэмжээнд Монголын хөрөнгийн биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, "Бичил Глобус Финанс ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Отгонбат, “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн дэд захирал Г.Энхбат нар оролцож үг хэлсэн бол  "Бичил Глобус Финанс ББСБ компанийн гүйцэтгэх захирал С.Отгонбат Монголын хөрөнгийн биржийн 6860 дахь удаагийн арилжааг нээж, хүндэтгэлийн цан цохилоо.


Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ