• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

41911.05

( 98.84 0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 41911.05 98.84
MSE A Индекс 16539.55 31.14
MSE B Индекс 11803.81 -262.36

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-04-18 16:51:07

Хурлыг 2024 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагт цахим хэлбэрээр https://agm.mn/ холбоосыг ашиглан зохион байгуулна. Та дараах зааврын дагуу хуралд бүртгүүлж, саналаа өгөх боломжтой.

4-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-18 15:24:44

Энэ өдөр нийт 21,788,024,120 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

4-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-17 17:15:58

Энэ өдөр нийт 22,811,386,378 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ЭКСПОРТОД ГАРГАХ НҮҮРСНИЙ НЭЭЛТТЭЙ ЦАХИМ АРИЛЖААГ ЗОХИОН БАЙГУУЛАХТАЙ ХОЛБООТОЙ СУРГАЛТ БОЛЛОО

2023-02-01 13:51:42

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 466 дугаар тогтоолоор батлагдсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын хэрэгжилтийг ханган ажиллах зорилгын хүрээнд цахим арилжаанд оролцогч нүүрс худалдан авагчдад зориулсан сургалтыг Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо, “Эрдэнэс Тавантолгой” ХК нар хамтран зохион байгууллаа.  

Сургалтаар цахим системд хэрхэн бүртгүүлэх, арилжааны дэнчин байршуулах, дуудлага арилжаанд оролцох болон нүүрс тээврийн зохион байгуулалтын талаарх мэдээллийг хүргэж,  оролцогчдын асуултад хариулж, хэлэлцүүлэг хэлбэрээр явуулсан бөгөөд гадаад дотоодын 230 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Сургалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд сургалтыг нээж МХБ-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат нар үг хэлсэн бол цахим арилжааны талаарх мэдээллийг МХБ-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т. Хаш-Эрдэнэ, МХБ-ийн Үйл ажиллагааны газрын захирал И.Жавхлан  нар танилцууллаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ