• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

44588.12

( -14.79 -0.03% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 44588.12 -14.79
MSE A Индекс 17799.25 48.07
MSE B Индекс 12179.76 183.21

Мэдээ мэдээлэл

"БИЧИЛ ЭЙ БИ ЭС ЛОЯЛТИ ТЗК"-ИЙН БИЧИЛ 3.0 ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 2024 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 02-НЫ ӨДӨР ЭХЛҮҮЛНЭ

2024-03-28 17:46:12

24 сарын хугацаатай, жилийн 18.5 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 200,000 /хоёр зуун мянга/ ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2024.04.02-ны өдрөөс 2024.04.08-ны өдрийг дуустал Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авна.

3-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-03-28 17:31:36

Энэ өдөр нийт 46,923,381,095 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ОЮУТАН, СУРАГЧДАД ЗОРИУЛСАН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2024-03-28 14:56:53

Оюутан, сурагчдад МХБ-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил, өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, чөлөөт ярилцлагаар сонирхон асуултуудад хариулт өгсөн юм.

Мэдээ мэдээлэл

"СИМПЛ АССЕТ ТЗК" ХХК-ИЙН ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ

2022-06-20 09:19:52

Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 309 тоот тогтоол болон Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/66 тушаалаар бүртгэгдсэн “Симпл ассет ТЗК” ХХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй 18 сарын хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 500 мянган ширхэг, 50 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагаас эхлэн Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулан хүлээн авна.

Санал болгож буй үнэт цаасны 40 тэрбум төгрөгтэй тэнцэх дүн бүхий үнэт цаасыг андеррайтер компаниудын тодорхойлсон стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх 10 тэрбум төгрөгийн үнэт цаасыг олон нийтэд хуваарилна. Захиалгын дүн санал болгож буй үнийн дүнд хүрч, захиалга 100 хувь биелсэн тохиолдолд тус компанийн санал болгож буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа хаагдах нөхцөлтэй болно.

Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ