• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42142.4

( 231.35 0.55% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42142.4 231.35
MSE A Индекс 16614.04 74.49
MSE B Индекс 11891.68 87.87

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-04-18 16:51:07

Хурлыг 2024 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагт цахим хэлбэрээр https://agm.mn/ холбоосыг ашиглан зохион байгуулна. Та дараах зааврын дагуу хуралд бүртгүүлж, саналаа өгөх боломжтой.

4-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-18 15:24:44

Энэ өдөр нийт 21,788,024,120 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

4-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-17 17:15:58

Энэ өдөр нийт 22,811,386,378 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"СИМПЛ АССЕТ ТЗК” ХХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГЫН НЭЭЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО

2022-06-20 10:32:43

Өнөөдөр Монголын хөрөнгийн биржийн 2022 оны хоёр дахь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг эхлүүлж, хүндэтгэлийн цан цохилоо. "Симпл ассет ТЗК” ХХК-иас санал болгож буй энэхүү үнэт цаас нь дотоодын хөрөнгийн зах зээлд гарч буй гурав дахь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болж байна.

Хүндэтгэлийн цан цохих ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц, "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, "Ашид капитал ББСБ" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн, “Өлзий энд КО Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр, “Мандал капитал маркет ҮЦК" ХХК-ийн Дэд захирал М.Мөнхтуяа нар оролцсон бөгөөд Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны 6742 дахь арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг "Симпл ассет ТЗК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн цохилоо. 

Тус компани нь 18 сарын хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэй нийт 500,000 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг тус бүрийг нь 100,000 төгрөгөөр олон нийт болон стратегийн хөрөнгө оруулагчдад санал болгон худалдаж, нийт 50 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх юм. 

Хөрөнгө оруулагчид 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 24-ний өдрүүдэд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан "Симпл ассет ТЗК” ХХК-ийн үнэт цаасыг захиалах боломжтой.

Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгын явцыг эндээс үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ