Нууцлалын бодлого

Энэхүү Нууцлалын бодлого нь Монголын хөрөнгийн бирж ХК (цаашид “Компани” эсхүл “МХБ” гэх) платформоор дамжуулан хэрэглэгчдийн мэдээллийг хэрхэн цуглуулах, ашиглах, дамжуулах, хамгаалах тухай баримт бичиг юм. Бид тодорхой зорилгоор, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хэрэглэгчдээс хувийн мэдээллийг нь авна.

Хэрэглэгч бүртгүүлэх үед и-мэйл хаяг болон хэрэглэгчийн үүсгэсэн нууц үг системд хадгалагдана. Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг систем шифрлэн кодчилж хадгалах учир хэрэглэгчээс өөр хүн нууц үгийг мэдэх боломжгүй юм.

Хэрэглэгч хувийн мэдээллээ оруулах үед таны мэдээлэл (овог нэр, нас, хүйс, улс, өөрийн зураг гэх мэт ерөнхий мэдээллүүд) системд хадгалагдана.

Платформд бүртгүүлснээр таныг уг Нууцлалын бодлогын нөхцөлүүдийг зөвшөөрсөн гэж үзнэ. Хуульд өөрчлөлт орох, эсвэл хувийн мэдээлэл цуглуулах, ашиглах бидний практик үйл ажиллагаанд өөрчлөлт орсон тохиолдолд МХБ нь энэхүү Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулж болно. Өөрчлөлт орсон тухай мэдэгдлийг вэб сайт болон платформд байршуулна. 

Хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн ашиглах вэ?

Хэрэглэгчийн оруулсан мэдээлэл нь хэрэглэгчийн өмч бөгөөд “Монголын хөрөнгийн бирж” ХК хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр ашиглахгүй болно.

Хэрэглэгчийн мэдээллийг бусдад түгээх

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд ашиглуулахгүй, түгээхгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа зорилгоор ашиглахгүй болно.

Хэрэглэгчийн мэдээллийг хадгалах

Хэрэглэгчийн мэдээллийн талаарх хэрэглэгчийн сонголт

-Хэрэглэгч хувийн мэдээлэл тохиргоогоо хэдийд ч өөрчлөх боломжтой.

-Хэрэглэгч и-мэйлээр зах зээлийн мэдээ, мэдээлэл зар сурталчилгаа хүлээн авах үйлчилгээнээс өөрийгөө хасуулах боломжтой.

-Хэрэв хэрэглэгч өөрийн бүртгэл, мэдээллээ устгахыг хүссэн тохиолдолд info@mse.mn майл хаягт мэдэгдсэнээр бид ажлын 3-5 хоногийн дотор системээс бүртгэл, мэдээллийг устган, мэдэгдэх болно.