ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь Монгол Улсад үүсгэн байгуулагдсан, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулагч “Монголын Хөрөнгийн Бирж” ХК (цаашид “Компани” эсхүл МХБ” гэх)-аас www.mse.mn вэбсайт болон гар утасны аппликейшн (цаашид “Платформ” гэх)-аар дамжуулан харилцагч танд (цаашид "Харилцагч”, “Та” гэх) санал болгож буй Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээллийг хүргэх (цаашид “Үйлчилгээ” гэх) нөхцөлийг тодорхойлох бөгөөд компани нь харилцагчид энэхүү үйлчилгээний нөхцөлд заасны дагуу үйлчилгээг үзүүлнэ. 

Та Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлогод заасан нөхцөлүүдтэй танилцаж, хүлээн зөвшөөрснөөр МХБ-ийн платформын үйлчилгээг ашиглах боломжтой. 

Бидний үйлчилгээг ашиглахаасаа өмнө та энэхүү гэрээнд заасан нөхцөлүүдийг сайтар уншиж, танилцана уу. 

  1. Хувийн мэдээллээ үнэн зөв үүсгэнэ.
  2. МХБ нь харилцагчийн мэдээллийг бүртгэн, нууцлалыг чанд мөрдөж мэдээллийн санд хадгална.
  3. Та энэхүү гэрээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл платформд байршуулсан хэрэглэгчид туслах info@mse.mn мэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу.

 

ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛ

  1. МХБ нь энэхүү гэрээний нөхцөлд хэдийд ч нэмэлт, өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй бөгөөд шинэчлэгдсэн Үйлчилгээний нөхцөлийг платформд байршуулж, тухайн өөрчлөлтийг хэрэглэгчдэд мэдэгдэн [Сүүлд шинэчилсэн:] гэх огноог өөрчилнө. 
  2. Үйлчилгээний нөхцөлд хийгдсэн өөрчлөлтүүд нь вэб сайтад нийтлэгдсэн үеэс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч та шинэчлэгдсэн нөхцөлийг вэб сайтад нийтлэгдсэн, эсвэл хэрэглэгчдэд мэдээлснээс хойш МХБ-н үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглавал тэдгээрийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. 
  3. Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчийн эрх Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
  4. Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүйг анхааруулж байна.
  5. Сайт нь арилжааны зорилгоор сурталчилгаа байршуулах эрхтэй.
  6. МХБ нь Монголын хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээллийг цаг алдалгүй, үнэн зөвөөр олон нийтэд хүргэх үүрэг хүлээсэн ч агуулгын таарамж, үнэн зөв, найдвартай, бүрэн бүтэн байдалд баталгаа гаргахгүй бөгөөд мэдээллийн агуулгаас үүдэн гарсан шууд болон шууд бус аливаа хохирлыг хариуцахгүй болно. 
  7. МХБ нь хөрөнгө оруулалтын талаар зөвлөгөө өгөхгүй бөгөөд өөрийн вэб сайтад байршуулсан болон бусад мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн мэдээлэл, тайлбарт хариуцлага хүлээхгүй. МХБ нь бүх хэрэглэгчдэд арилжаанд хянамгай, хариуцлагатай оролцохыг зөвлөж байна. 
  8. МХБ нь үйлчилгээний тасралтгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангахын тулд платформын хамгаалалтыг онцгой анхаарах бөгөөд техникийн шалтгааны улмаас түр зогсох, засвар үйлчилгээ хийгдэх үед мэдэгдэл гаргана. Харин байгалийн гэнэтийн хүчин зүйлс, давагдашгүй хүчин зүйлс, төрийн зохицуулалт, хакердах оролдлого, террорист халдлага болон бусад урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдалд хариуцлага хүлээхгүй болно.
  9. Та өөрийн нэвтрэх нэр, нууц үгийг бусдад дамжуулахгүй байх бөгөөд нууцлалыг бие даан хариуцах үүрэгтэй.
  10. Бид үйл ажиллагаандаа Нууцлалын бодлогыг баримталж ажиллах бөгөөд Таны хувийн мэдээллийг уг Нууцлалын бодлоготой танилцаж, зөвшөөрсний дагуу цуглуулж, боловсруулж, ашиглана.
  11. Та МХБ-ийн платформыг зориулалт, зааврын дагуу ашиглах үүрэгтэй бөгөөд хууль бус аливаа зорилгоор ашиглахыг хатуу хориглоно.