• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42356.49

( -374.73 -0.88% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42356.49 -374.73
MSE A Индекс 16573.06 -12.71
MSE B Индекс 12160.9 49.43

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-15 17:12:33

Энэ өдөр нийт 29,797,902,804 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ЭМ ЖИ ЭЛ АКУА” ХХК-ИЙН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ БОЛЛОО 

2024-05-15 12:57:51

"Эм жил эл акуа" ХХК 2005 оноос хойш MХБ дээр IP0 хийж анхдагч зах зээлийн арилжаагаар хувьцаагаа олон нийтэд санал болгож буй 40 дэх компани, харин 2024 он гарснаас хойш IPO хийж буй анхны компани болж байгаагаараа онцлог юм.

5-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-14 17:20:11

Энэ өдөр нийт 45,780,469,276 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК" ХК ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2024-04-15 14:33:00

"Худалдаа, хөгжлийн банк" ХК нь анхдагч зах зээлийн арилжаанд нийт 83.5 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн. 

Тус банк нь активын зохистой бүтцийг бий болгох, иргэд болон жижиг, дунд бизнесийн зах зээлд тэлэлт хийх стратеги төлөвлөгөөний дагуу татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалтыг бизнесийн сегментүүдэд дараах хувиар хийхээр төлөвлөсөн байна.

Үүнд: 

  1. Байгууллагын сегментэд олгох дүн: 41.75 тэрбум төгрөг

  2. Жижиг, дунд бизнесийн сегментэд олгох дүн: 16.7 тэрбум төгрөг

  3. Иргэдийн сегментэд олгох дүн: 25.05 тэрбум төгрөг. 

2024 оны 1 дүгээр сарын 01-нээс 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт дараах байдалтай байна. Үүнд:

  1. Байгууллагын сегментэд олгох дүн: 7,104,800,000.00 төгрөг 

  2. Жижиг, дунд бизнесийн сегментэд олгох дүн: -0

  3. Иргэдийн сегментэд олгох дүн: 0 төгрөг

Нийт 54.0 тэрбум төгрөгийн зарцуулалт хийснээр татан төвлөрүүлсэн хөрөнгийн ашиглалт 64.67%-тай байна. 

Дэлгэрэнгүй тайланг энд дарж үзнэ үү.  

  

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ