• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42731.22

( 278.83 0.66% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42731.22 278.83
MSE A Индекс 16585.77 57.36
MSE B Индекс 12111.47 158.69

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-14 17:20:11

Энэ өдөр нийт 45,780,469,276 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

5-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-13 16:22:08

Энэ өдөр нийт 13,955,460,197 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-05-13 14:15:27

2024 оны 5 дугаар сарын 06-наас 2024 оны 5 дугаар сарын 10-ны хооронд өдөрт дунджаар 50,614,291,419.74 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

Мэдээ мэдээлэл

"ПРЕМИУМ НЭКСУС" ХК 2024 ОНЫ I УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2024-04-24 08:53:03

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн II ангилалд бүртгэлтэй "Премиум Нэксус" ХК (CUMN) нь 2024 оны I улирлын үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд:

  • Компани оноосон нэрээ "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК байсныг "Премиум Нэксус" ХК болгон өөрчилсөн бөгөөд энэ нь зөвхөн оноосон нэрийн өөрчлөлт бус бизнесийн үнэ цэнийг нэмэгдүүлэх томоохон шилжилтийн эхлэл болж буйг онцолсон байна.

  • Компанийн цэвэр орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 56 хувиар өсч, 110.9 тэрбум төгрөгт хүрсэн.

  • Компанийн цэвэр алдагдал өмнөх оны I улиралтай харьцуулахад 9.3 тэрбум төгрөгөөр багассан бөгөөд 2024 оны I улиралд 0.8 тэрбум төгрөг буюу 0.75 хувийн цэвэр алдагдлын маржинтай гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.3 пунктиэр сайжирсан үзүүлэлт юм. 

  • Компанийн нийт хөрөнгийн дүн 2023 оны I улиралтай харьцуулахад 48 хувиар өсч, 227.3 тэрбум төгрөгт хүрсэн хэмээн мэдээлсэн байна.

Санхүү болон үйл ажиллагааны тайлангийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ