• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42731.22

( 278.83 0.66% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42731.22 278.83
MSE A Индекс 16585.77 57.36
MSE B Индекс 12111.47 158.69

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-14 17:20:11

Энэ өдөр нийт 45,780,469,276 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

5-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-13 16:22:08

Энэ өдөр нийт 13,955,460,197 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-05-13 14:15:27

2024 оны 5 дугаар сарын 06-наас 2024 оны 5 дугаар сарын 10-ны хооронд өдөрт дунджаар 50,614,291,419.74 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-24 17:26:23

2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 659,916,825 төгрөгийн үнийн дүн бүхий 1,890,174 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хөвсгөл хүнс ХК (HHS +14.99%), Хар тарвагатай ХК (TVT +14.99%), Люкс занаду групп ХК (BAZ +14.98%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Дархан зочид буудал ХК (DZG -15.00%), Би ди сек ХК (BDS -6.13%), Монголын цахилгаан холбоо ХК (MCH -5.28%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 35,665 ширхэг нэгж эрх 15,770,766 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 780 ширхэг үнэт цаас 78,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 24,192,000 юань буюу 11,273,472,000 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 465,300 ам.доллар буюу 1,571,238,999 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 11,520,000 юань буюу  5,368,320,000 төгрөгөөр

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58% -ийн агууламжтай төмрийн баяжмал 406,350 ам.доллар буюу 1,372,174,871 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 20,338,893,460.5 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.64% хувиар өсч, 42,689.83 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,072,259,741,459 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ