• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42731.22

( 278.83 0.66% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42731.22 278.83
MSE A Индекс 16585.77 57.36
MSE B Индекс 12111.47 158.69

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-14 17:20:11

Энэ өдөр нийт 45,780,469,276 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

5-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-13 16:22:08

Энэ өдөр нийт 13,955,460,197 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-05-13 14:15:27

2024 оны 5 дугаар сарын 06-наас 2024 оны 5 дугаар сарын 10-ны хооронд өдөрт дунджаар 50,614,291,419.74 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛ БАЗАЛЬТ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСЫГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2018-05-14 09:24:15

Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн "МОНГОЛ БАЗАЛЬТ" ХК нээлттэй хувьцаат компани болж, нийт хувьцааны 30 хувийг олон нийтэд санал болгож буйтай холбогдуулан үнэт цаасыг олон нийтэд нээлттэй танилцуулах арга хэмжээ 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Best Western Premier Туушин зочид буудлын Соёмбо танхимд амжилттай зохион байгуулагдлаа. 

Арга хэмжээнд нийт 500 гаруй иргэд оролцож, компанийн олон жилийн хугацаанд боловсруулсан техник технологийн инноваци болох чулуун хөвөн бүтээгдэхүүнүүдийг үзэж сонирхсоноос гадна компанийн цаашдын төлөвлөгөөтэй танилцсан байна. 

Үүсгэн байгуулагч Л.Ариунболд арга хэмжээний үеэр нийт хөрөнгө оруулагчдад хандан "“Монгол Базальт" ХК нь бизнесийн ололт, амжилтаа Монголын ард түмэн, хөрөнгө оруулагч бизнес эрхлэгчидтэй хамтран эзэмших боломжийг нээж, оруулсан хөрөнгө оруулалтаар дараагийн шинэ үе рүү орох тэсрэлтийг хийхээр өнөөдөр IPO гаргаж байна. Таны оруулсан хөрөнгө оруулалт зөвхөн өөрт чинь эдийн засгийн ашиг болж орохоос гадна Монгол Улсын хөгжил, манай улс Төв Азидаа экспортлогч орон болох, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдэх, айл бүр аюулгүй орчинд амьдрах шинэ боломж нээгдэх зэрэг олон асуудлыг шийдэхэд хувь нэмэр болно” хэмээн онцоллоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ