• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42452.39

( -538.73 -1.25% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42452.39 -538.73
MSE A Индекс 16528.41 0
MSE B Индекс 11952.78 0

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-13 16:22:08

Энэ өдөр нийт 13,955,460,197 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-05-13 14:15:27

2024 оны 5 дугаар сарын 06-наас 2024 оны 5 дугаар сарын 10-ны хооронд өдөрт дунджаар 50,614,291,419.74 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

"ЭМ ЖИ ЭЛ АКУА" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОН ГАРГАЖ ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 2024 ОНЫ 05 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДӨР ЭХЛҮҮЛНЭ

2024-05-13 13:50:13

Анхдагч зах зээлд хувьцааны захиалгын эрэлтийн хэмжээ нь нийлүүлэлтийн хэмжээнээс давсан тохиолдолд greenshoe хэрэгжүүлэхгүй буюу нэмж хувьцаа гаргахгүй.

Мэдээ мэдээлэл

ДАРХАН ГУРИЛ ТЭЖЭЭЛ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2021-04-21 12:02:31

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 4-р сарын 8-ны өдрийн 91 тоот тогтоолоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн шийдвэрээр “Дархан гурил тэжээл” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулахаар өөрчлөлт оруулсныг үүгээр мэдэгдэж байна.Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал товлосон цагтаа буюу 2021 оны 4-р сарын 24-ний өдрийн 12:00 цагаас цахим хэлбэрээр“zoom application” ашиглан хуралдана.

Хувьцаа эзэмшигчид дараах дарааллаар бүртгүүлж хуралдаа оролцоно уу.

* 1-р алхам - Бүртгүүлэх Хувьцаа эзэмшигч та info@darkhanflour.mn цахим шууданд хандаж, өөрийн регистрийн дугаар, холбоо барих утас болон и-мэйл/цахим шуудангийн хаягаа илгээж бүртгүүлнэ үү. Хурал зохион байгуулах комисс Тантай эргэж холбогдох болно.

* 2-р алхам - Баталгаажуулах Таны илгээсэн регистрийн дугаараар тус компанийн хувьцаа эзэмшигч мөн эсэхийг хянаж баталгаажуулсны дараа, таны бүртгүүлсэн и-мэйл хаяг руу хурлын материал, нэвтрэх нэр, нууц үг, хуралд оролцох холбоосыг илгээнэ.

* 3-р алхам - Хуралд цахимаар оролцох Хувьцаа эзэмшигч Та дээрх зааврыг баримтлан илгээсэн холбоост хандаж нэвтрэх нэр хэсэгт өөрийн бүтэн овог нэрийг, нууц үг гэсэн хэсэгт хурал зохион байгуулах комиссоос хүргүүлсэн нууц үгийг оруулан хуралдаа оролцоно уу.

“Дархан гурил тэжээл” ХК-ийн хурал зохион байгуулах комисс

Холбоо барих утас: 9999-9038, 9674-3993

Та холбоо барих утас болон хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох өөрийн цахим шууданг  info@darkhanflour.mn хаягаар 2021 оны 4-р сарын 23-ны өдрийн 10:30 цаг хүртэл ирүүлж бүртгүүлнэ үү. Хувьцаа эзэмшигчдийн хуралдоролцох мэдээллийг бүртгүүлсэн цахим шуудангаар хүргүүлэх болно.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ