• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42731.22

( 278.83 0.66% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42731.22 278.83
MSE A Индекс 16585.77 0
MSE B Индекс 12111.47 0

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-14 17:20:11

Энэ өдөр нийт 45,780,469,276 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

5-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-13 16:22:08

Энэ өдөр нийт 13,955,460,197 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-05-13 14:15:27

2024 оны 5 дугаар сарын 06-наас 2024 оны 5 дугаар сарын 10-ны хооронд өдөрт дунджаар 50,614,291,419.74 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

Мэдээ мэдээлэл

“АРД КРЕДИТ” ХК 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2022-08-08 16:25:57

Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй "Ард кредит" (ADB) ХК нь 2022 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа. 

Тайлант хугацаанд:

  • Компанийн нийт хөрөнгийн хэмжээ 71.7 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 3.5 хувиар өссөн байна. 

  • Хүү, шимтгэлийн орлого 7.38 тэрбум төгрөг болж, 2021 оны хоёрдугаар улирлаас 58 хувиар нэмэгджээ.

  • Хаалттай бонд гаргах эрх авч, 6.9 тэрбум төгрөгийг амжилттайгаар татан төвлөрүүлэв.

  • Хувьцаа эзэмшигчдэдээ 1.26 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан байна.

  • Компанийн харилцагчдын тоо 1,006,234-т хүрсэн бол нийт зээлдэгчийн тоо 49,065 болов. 

  • Энэ оны эхний хагаст зээлийн багц 41.5 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 37.5 хувиар өссөн үзүүлэлт юм. 

  • Чанаргүй зээлийн үзүүлэлт 2021 оны хоёрдугаар улиралд 6.63 хувь байсан бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 8.3 хувь болж өссөн байна. 

  • "Ард санхүүгийн нэгдэл" ХК тус компанийн нийт хувьцааны 40.59 хувийг эзэмшиж байна. 

Та бүхэн "Ард кредит" ХК-ийн 2022 оны эхний хагас жилийн тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ