• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42631.26

( 154.76 0.36% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42631.26 154.76
MSE A Индекс 16636.26 11.37
MSE B Индекс 12068.61 -125.92

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-17 17:00:54

Энэ өдөр нийт 38,394,634,990 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2024-05-16 17:43:10

Энэ нь үнэт цаасны зах зээлд олон шинэлэг зохицуулалт бий болгох үндэс суурь болохын зэрэгцээ журмын хүрээнд зохицуулагдаж буй зарим төрлийн харилцааг хуульд тусгаснаараа онцлог юм. 

5-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-16 17:03:54

Энэ өдөр нийт 15,702,098,793 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

Д.ТОГТОХБАЯР "МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГААР СОНГОГДЛОО

2023-07-07 16:25:59

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 14 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зарлан хуралдуулсан.

Ээлжит бус хурлаас Хяналтын зөвлөлийн гишүүд, Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүд, Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг тус тус сонгосон юм.

Харин өнөөдөр (2023-07-07) тус бүрэлдэхүүн 100%-ийн ирцтэй анхны хурлаа хийсэн бөгөөд, МУБИС-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Тогтохбаяр дийлэнх олонхийн саналыг авч Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар сонгогдлоо.

Тэрээр 2007 онд ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийг Санхүү, менежмент /Бакалавр/, 2013 онд Удирдлагын академийг Төрийн удирдлага /Магистр/ мэргэжлээр тус тус дүүргэсэн байна.
 
Ажлын гараагаа 2007 онд "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн мэргэжилтнээр эхэлж Ахлах мэргэжилтэн, Албаны захирал, Газрын захирал хүртлээ өсөн дэвшиж ажиллаж байжээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ