• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43049.79

( 23.45 0.05% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43049.79 23.45
MSE A Индекс 16718.48 -7.52
MSE B Индекс 12123.75 -77.17

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-06 17:06:06

Энэ өдөр нийт 16,315,344,814 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

WEEKLY REPORT

2024-05-06 16:06:04

During the week of April 29, 2024, to May 03, 2024, a total of MNT 202,529,872,246 worth of securities, coal, and iron ore were traded on the MSE.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-05-06 15:49:05

2024 оны 4 дүгээр сарын 29-нөөс 2024 оны 5 дугаар сарын 03-ны хооронд өдөрт дунджаар 40,505,974,449.2 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-19 17:27:13

2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 629,958,427 төгрөгийн үнийн дүн бүхий 2,715,450 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Женко тур бюро ХК (JTB +9.73%), Айтүүлс ХК (ITLS +8.80%), Ремикон ХК (RMC +8.70%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Эрдэнэс сольюшинс ХК (AMT -14.56%), Монголын хөрөнгийн бирж ХК (MSE -7.63%), Бодь Даатгал ХК (BODI -3.89%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 7,246 ширхэг нэгж эрх 2,404,062 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 ширхэг бонд 100,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 24,192,000 юань буюу 11,282,906,880 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 6 багц 19,800 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 1,336,500 ам.доллар буюу 4,512,598,695 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 12,032,000 юань буюу 5,611,604,480 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК" ХК-ийн 20 багц 128,000 тонн 1/3 коксжих нүүрс 14,131,200 ам.доллар буюу 47,713,007,616 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 70,266,880,160 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.55% хувиар өсч, 42,142.4 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,906,798,141,739 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ