• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42631.26

( 154.76 0.36% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42631.26 154.76
MSE A Индекс 16636.26 11.37
MSE B Индекс 12068.61 -125.92

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-17 17:00:54

Энэ өдөр нийт 38,394,634,990 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2024-05-16 17:43:10

Энэ нь үнэт цаасны зах зээлд олон шинэлэг зохицуулалт бий болгох үндэс суурь болохын зэрэгцээ журмын хүрээнд зохицуулагдаж буй зарим төрлийн харилцааг хуульд тусгаснаараа онцлог юм. 

5-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-16 17:03:54

Энэ өдөр нийт 15,702,098,793 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ЛЭНДМН ББСБ” ХК НЬ ХУВЬЦААГАА ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ АСУУДЛЫГ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ЖАГСААЛТААС ХАСЛАА

2018-04-10 13:26:26

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д бүртгэлтэй “ЛэндМН ББСБ” ХК нь хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурлаа 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хуралдуулахаар зарласан ба уг хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтанд “Компани өөрийн хувьцаагаа эргүүлэн худалдан авах эрхийг зөвшөөрөх эсэх” асуудлыг тусгасан байсан.

Компанийн тухай хуулийн 33.7-д заасны дагуу, компани өөрийн гаргасан хувьцааг эргүүлэн худалдан авсан тохиолдолд тус хувьцаа нь компанийн зарласан боловч гаргаагүй хувьцаанд тооцогдох ба ийнхүү гаргасан хувьцааны тоог бууруулах нь МХБ-ийн үнэт цаасны бүртгэлийн III ангиллын шалгуурыг үл хангах нөхцөл үүсэх тухай “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-иас “ЛэндМН ББСБ” ХК-д албан бичгээр мэдэгдсэний дагуу уг асуудлыг 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтаас хассан байна.

"ЛэндМН ББСБ" ХК-иас ирүүлсэн албан тоотыг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ