• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42631.26

( 154.76 0.36% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42631.26 154.76
MSE A Индекс 16636.26 11.37
MSE B Индекс 12068.61 -125.92

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-17 17:00:54

Энэ өдөр нийт 38,394,634,990 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2024-05-16 17:43:10

Энэ нь үнэт цаасны зах зээлд олон шинэлэг зохицуулалт бий болгох үндэс суурь болохын зэрэгцээ журмын хүрээнд зохицуулагдаж буй зарим төрлийн харилцааг хуульд тусгаснаараа онцлог юм. 

5-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-16 17:03:54

Энэ өдөр нийт 15,702,098,793 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"АЙ ТҮҮЛС" ХК БОЛОН "МОНГОЛ БАЗАЛЬТ" ХК 2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛНА

2018-08-10 18:27:11

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь бүртгэлтэй хувьцаат компаниудын мэдээллийн ил тод, нээлттэй байдал, үүргийн хэрэгжилт, компанийн засаглалын кодексын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй компаниудын хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг олон нийтэд нээлттэй илтгэл хэлбэрээр танилцуулах ажлыг 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ.

Энэ удаад 2-р ангиллын зарим компаниуд өөрсдийн хүсэлтээр үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй тайлагнах санаачлага гаргасны дагуу 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 14.00 цагт "Ай түүлс" ХК, 15:00 цагт "Монгол базальт" ХК эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа Монголын хөрөнгийн биржийн байранд танилцуулахаар боллоо. 

Иймд сонирхсон хөрөнгө оруулагчид болон хувьцаа эзэмшигч та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ