• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42631.26

( 154.76 0.36% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42631.26 154.76
MSE A Индекс 16636.26 11.37
MSE B Индекс 12068.61 -125.92

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-17 17:00:54

Энэ өдөр нийт 38,394,634,990 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2024-05-16 17:43:10

Энэ нь үнэт цаасны зах зээлд олон шинэлэг зохицуулалт бий болгох үндэс суурь болохын зэрэгцээ журмын хүрээнд зохицуулагдаж буй зарим төрлийн харилцааг хуульд тусгаснаараа онцлог юм. 

5-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-16 17:03:54

Энэ өдөр нийт 15,702,098,793 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"БОДЬ ДААТГАЛ" ХК 2020 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2020-08-06 10:40:31

Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй "Бодь Даатгал" ХК-ийн 2020 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Г.Билгүүн үнэт цаасны компаниудын шинжээчид болон цахим сүлжээгээр дамжуулан олон нийтэд танилцууллаа. Тайлант хугацаанд: 

  • "Бодь Даатгал" ХК-ийн цэвэр хураамжийн орлого 7.7 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар өссөн боловч нөхөн төлбөр болон үйл ажиллагааны зардал өссөнтэй холбоотойгоор цэвэр ашгийн хэмжээ буурч 765 сая төгрөг болсон байна. 

  • Компанийн борлуулалтын сувгийг нэмэгдүүлж,  https://bodi-insurance.com/ цахим хуудсаар дамжуулан өндөр эрэлттэй 7 төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг санал болгож эхлээд байна.

  • Цаашид технологийн шинэчлэлтийг өргөжүүлж, AXA олон улсын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг иргэдэд санал болгохоос гадна "Эрхэм", "Шийдэл" зэрэг шинэ бүтэгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлэхээр болсон байна.

"Бодь Даатгал" ХК нь анхны цахим  даатгалын үйлчилгээ болон олон улсын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд 2020 оны жилийн эцэст ашгийн хэмжээг 31.5 хувиар өсгөж, 2.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөж байгаа тухай мэдэгдлээ. 

"Бодь Даатгал" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ