• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42631.26

( 154.76 0.36% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42631.26 154.76
MSE A Индекс 16636.26 11.37
MSE B Индекс 12068.61 -125.92

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-17 17:00:54

Энэ өдөр нийт 38,394,634,990 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2024-05-16 17:43:10

Энэ нь үнэт цаасны зах зээлд олон шинэлэг зохицуулалт бий болгох үндэс суурь болохын зэрэгцээ журмын хүрээнд зохицуулагдаж буй зарим төрлийн харилцааг хуульд тусгаснаараа онцлог юм. 

5-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-16 17:03:54

Энэ өдөр нийт 15,702,098,793 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН" ХХХОС-ИЙН НЭГЖ ЭРХИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2020.10.26-НД ЭХЭЛНЭ

2020-10-23 09:52:40

СЗХ-ны даргын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/4328 тоот албан бичгээр "Үндэсний хувьчлалын сан” ХХХОС-гийн нэгж эрхийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцсон бөгөөд нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжааг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлүүлэх зөвшөөрлийг олгосон байна.

Нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжааг "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК дахь хөрөнгө оруулагчдын дансанд сангийн нэгж эрхийг байршуулан холбогдох мэдээллийг солилцсоны дараа буюу 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлүүлэхээр боллоо. Иймээс хөрөнгө оруулагчид анхдагч зах зээлийн арилжаанаас үлдсэн мөнгийг үнэт цаасны компаниараа дамжуулан буцаан авах эрх өнөөдрөөс үүсч байна.

"Үндэсний хувьчлалын сан” ХХХОС нь  Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 19.7 -д заасны дагуу тус сан нь СЗХ-ноос үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг авсны үндсэнд хөрөнгө удирдлагын үйл ажиллагаагаа эхлүүлэх юм. 

СЗХ-ны албан бичгийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ