• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42631.26

( 154.76 0.36% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42631.26 154.76
MSE A Индекс 16636.26 11.37
MSE B Индекс 12068.61 -125.92

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-17 17:00:54

Энэ өдөр нийт 38,394,634,990 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2024-05-16 17:43:10

Энэ нь үнэт цаасны зах зээлд олон шинэлэг зохицуулалт бий болгох үндэс суурь болохын зэрэгцээ журмын хүрээнд зохицуулагдаж буй зарим төрлийн харилцааг хуульд тусгаснаараа онцлог юм. 

5-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-16 17:03:54

Энэ өдөр нийт 15,702,098,793 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ЛЭНДМН ББСБ" ХК НИЙТ ГАРГАСАН ХУВЬЦААНЫ 5 ХҮРТЭЛХ ХУВИЙГ ДАХИН ХАЛААСЛАХААР ШИЙДВЭРЛЭСЭН БАЙНА

2021-04-26 05:51:48

"ЛэндМН ББСБ" ХК нь Компанийн тухай хуулийн 49, 55, 76 дугаар зүйлд нийцүүлэн гаргасан Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 20/37 тоот тогтоолын дагуу 2020 оны 12 сарын 24-ний өдрөөс эхлэн Монголын хөрөнгийн биржээс өөрийн хувьцааг эргүүлэн худалдан авах боломжтой болсон бөгөөд 2020 оны 12-р сарын 24-ний өдрөөс 2021 оны 03-р сарын 31-ний өдрийн хооронд 37,609,730 ширхэг хувьцааг худалдан авч халаасалсан байна. 

"ЛэндМН ББСБ" ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдаж, тус хурлаар компанийн гаргасан хувьцааны эргэлтийг сайжруулах, хувьцааны ханшийг тогтворжуулах зорилгоор өөрийн гаргасан хувьцааг эргүүлэн худалдан авах шийдвэрийг дахин гаргаж, ТУЗ-ийн 21/17 тогтоолоор баталлаа. 

Уг тогтоолоор компанийн нийт гаргасан хувьцааны 5 /тав/ хувиас хэтрэхгүй хэмжээний хувьцааг олон нийтээс эргүүлэн худалдан авч халааслах нөхцөлийг баталсан бөгөөд уг нөхцөлд хувьцааг эргүүлэн авах захиалгын дээд үнийг тогтоохдоо өмнөх 30 хоногийн Хөрөнгийн биржийн арилжаа хийсэн өдрүүдийн жигнэсэн дундаж ханшийг 5 хувиар нэмэгдүүлснээс хэтрэхгүй ханшаар олон нийтээс худалдан авна гэж заасан байна. 

Компанийн албан тоотыг энд дарж үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ