• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42631.26

( 154.76 0.36% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42631.26 154.76
MSE A Индекс 16636.26 11.37
MSE B Индекс 12068.61 -125.92

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-17 17:00:54

Энэ өдөр нийт 38,394,634,990 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2024-05-16 17:43:10

Энэ нь үнэт цаасны зах зээлд олон шинэлэг зохицуулалт бий болгох үндэс суурь болохын зэрэгцээ журмын хүрээнд зохицуулагдаж буй зарим төрлийн харилцааг хуульд тусгаснаараа онцлог юм. 

5-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-16 17:03:54

Энэ өдөр нийт 15,702,098,793 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“СЭНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС” ХК 2021 ОНЫ САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2022-03-23 15:17:58

МХБ-ийн 3-р ангилалд бүртгэлтэй "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Чинзориг, Санхүүгийн газрын захирал С.Дашдорж нар компанийн 2021 оны жилийн эцсийн санхүү, үйл ажиллагааны үр дүнг танилцуулах арга хэмжээг Монголын хөрөнгийн бирж дээр гишүүн үнэт цаасны компаниудын төлөөллийг оролцуулан танилцууллаа.

Компанийн нэгтгэсэн санхүүгийн үр дүнг /аудитлагдаагүй/ товч дурьдвал:

  • Цэвэр орлого 94 тэрбум төгрөг (Үнэт цаасны танилцуулгад тусгагдсан төлөвлөгөө 88.5 тэрбум)-т хүрсэн бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 107%-аар өссөн; 

  • Цэвэр алдагдал 15.6 тэрбум төгрөг буюу төлөвлөснөөс 4.5 тэрбум төгрөгөөр буурсан;

  • Нийт хөрөнгө өмнөх оны мөн үетэй харьцуулахад 111.6%-аар өсч 120.4 тэрбум төгрөгт хүрсэн үзүүлэлттэй байна.

Танилцуулгын үеэр татан төвлөрүүлсэн санхүүжилтийг төлөвлөгөөний дагуу зарцуулж байгаа тухай, мөн Ковид-19-ын дараах бизнесийн сэргэлт үргэлжилж буй талаар дурьдлаа. 

Тус компанийн зүгээс санхүү, үйл ажиллагааны үр дүнгээ хөрөнгө оруулагчдад улирал тутамд буюу 2022 оны 1-р улирлын үр дүнг 4-р сарын 20-ны өдөр, 2-р улирлын үр дүнг 7-р сарын 25-ны өдөр, 3-р улирлын үр дүнг 10 сарын 20-ны өдөр танилцуулах төлөвлөгөөтэй байгаа тухай мэдэгдлээ. 

Түүнчлэн, компанийн 2021 оны үйл ажиллагааны тайланг 2022 оны 3-р сарын 31-нд, аудитлагдсан санхүүгийн тайланг нь 4-р сарын 8-нд олон нийтэд хүргэх ба хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 4-р сарын 23-нд зохион байгуулах хуваарьтай байгаа тухай мөн танилцууллаа. 

Санхүү, үйл ажиллагааны тайлангийн дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ