• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42631.26

( 154.76 0.36% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42631.26 154.76
MSE A Индекс 16636.26 11.37
MSE B Индекс 12068.61 -125.92

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-17 17:00:54

Энэ өдөр нийт 38,394,634,990 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2024-05-16 17:43:10

Энэ нь үнэт цаасны зах зээлд олон шинэлэг зохицуулалт бий болгох үндэс суурь болохын зэрэгцээ журмын хүрээнд зохицуулагдаж буй зарим төрлийн харилцааг хуульд тусгаснаараа онцлог юм. 

5-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-16 17:03:54

Энэ өдөр нийт 15,702,098,793 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ЭРДЭНЭС СОЛЬЮШИНС" ХК-ИЙН НЭМЭЛТЭЭР ГАРГАЖ БУЙ ЭНГИЙН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 2022 ОНЫ 6 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2022-06-21 14:50:26

 Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 05 дугаар сарын 25-ны 274 тоот тогтоолын дагуу "Эрдэнэс Сольюшинс" ХК-ийн нийтэд санал болгон нэмж гаргаж буй нэг бүр нь 10 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 18,521,598 ширхэг энгийн хувьцааг бүртгэн тус компанийн нийт гаргасан хувьцааг 176,396,168 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулсан.

Түүнчлэн, тус тогтоолын 1-д заасан хувьцаанаас 16,572,469 ширхэг хувьцааг тогтоосон үнийн аргаар нэг бүрийг нь 108 төгрөгөөр олон нийтэд санал болгон худалдах бөгөөд анхдагч зах зээлийн арилжааг 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 28-ны өдрүүдэд зохион байгуулна. Анхдагч зах зээлийн арилжааны захиалгын эрэлт дээрх хэмжээнээс давсан тохиолдолд нэмж 1,949,129 ширхэг /нийтэд санал болгож буй хувь, хэмжээг 10.5% хүртэл/ хүртэлх энгийн хувьцааг арилжаалахаар төлөвлөсөн байна.

"Эрдэнэс Сольюшинс" ХК-ийн нийтэд санал болгон нэмж гаргаж буй хувьцааны талаар дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ