• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43155.19

( 418.27 0.98% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43155.19 418.27
MSE A Индекс 16755.08 101.65
MSE B Индекс 12224.7 83.24

Мэдээ мэдээлэл

"ЭМ ЖИ ЭЛ АКУА" ХХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОН ГАРГАЖ БУЙ ҮНЭТ ЦААСЫГ БҮРТГЭЛЭЭ

2024-05-02 11:38:02

Тус компани нь нэг бүр нь 2.5 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 327,555,616 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгохоор төлөвлөсөн байна. 

5-Р САРЫН 1-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-01 17:02:38

Энэ өдөр нийт 18,712,200,156 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

4-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-30 17:06:16

Энэ өдөр нийт 21,658,914,061 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ СИНГАПУРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2022-08-30 17:17:21

Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын Хойд Ази болон Ойрх Дорнодын бүс нутаг хариуцсан газрын захирал, ноён Тан По Текийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монголын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл солилцсон төдийгүй Монгол Улсад хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгох, хөрөнгийн зах зээлээр дамжуулан тэтгэврийн тогтолцоог сайжруулах зэрэг асуудлаар санал солилцож, байр сууриа илэрхийлсэн юм.

Сингапур улс нь Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгож, хөгжүүлсэн туршлагаараа дэлхийд тэргүүлдэг бөгөөд Сингапурын хамтын ажиллагааны байгууллагыг 2006 онд тус улсын Худалдаа аж үйлдвэрийн яам болон Гадаад хэргийн яамны санаачилгаар байгуулж байжээ.

Өдгөө тус байгууллага нь Сингапурын хөгжлийн туршлагыг олон улсад сурталчлан таниулах, хуримтлалын нэгдсэн сан, тэтгэврийн сан болон нийгмийн халамжийн тогтолцооны засаглал, бодлогод тулгарч буй бэрхшээл, хоцрогдлыг үнэлж, тодорхойлох, зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ