IPO

Индекс

18982.52

( 29.43 0.16% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 18982.52 29.43
MSE A Индекс 9113.67 31.1
MSE B Индекс 7659.88 34.95

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2019-12-11 13:35:41

2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нийт 69.67 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна

12-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2019-12-10 09:27:44

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нийт 45.9 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна

12-Р САРЫН 9-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2019-12-09 15:30:55

2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр нийт 30.8 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна

Мэдээ мэдээлэл

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦААНЫ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ

2011-10-05 00:00:00
• МХБ-ийн үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг: Хувьцаат компаниудын vнэт цаасыг тодорхой шалгуурын дагуу бүртгэн авч ангилал тогтоох, техник программ хангамжийн найдвартай байдлыг хангасны vндсэн дээр үнэт цаасны арилжааг эрхлэн явуулах, арилжааг ил тод, шударга зохион байгуулж, олон нийтийг үнэт цаасны арилжааны мэдээ, мэдээллээр хангаж ажиллах үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм. • МХБ-ийн гишүүн брокер, дилерийн компаниуд: Санхүүгийн Зохицуулах Хорооноос брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компаниуд МХБ-д гишүүнээр элсдэг. Одоогийн байдлаар МХБ нь 63 гишүүн компанитай бөгөөд тэдгээрийн 18 нь Монгол улсын 21 аймагт ажиллаж байна. МХБ-ийн гишүүн компаниудын дэлгэрэнгүй мэдээллийг МХБ-ийн веб сайт /www.mse.mn/-аас авч болно. 2011 оны 7-р сарын 31-ний байдлаар (2 сарын өмнөх байдлаар) нийт 49 гишүүн компанитай байсан бол шинээр 14 компани элсэж, одоогийн байдлаар 63 гишүүн компанитай болоод байна. 2011 оны эхнээс хойш Санхүүгийн Зохицуулах Хорооноос нийт 39 компанид брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосноос МХБ нь 18 компанийг гишүүнээр элсүүлж, 11 компанийг гишүүнээр элсүүлэх шалгалтыг хийж байна. • МХБ-ийн арилжаанд оролцох Монгол улсын Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22.4-д заасны дагуу Хөрөнгийн биржийн арилжаанд зөвхөн суудлын эрхтэй гишүүн оролцох бөгөөд биржийн гишүүн бус этгээд зөвхөн биржийн гишүүнээр зуучлуулан арилжаанд оролцож болно. Өөрөөр хэлбэл, иргэн та үнэт цаасны арилжаанд оролцохын тулд МХБ-д гишүүнээр элссэн брокер дилерийн компаниудаар дамжуулан “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК дээр дансаа нээлгэх шаардлагатай юм. • Данс нээх хураамж Брокер, дилерийн компаниуд холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд иргэд, байгууллагад үзүүлж байгаа үйлчилгээнээс хураамж, төлбөр авах эрхтэй байдаг. Тухайлбал, харилцагчийн данс нээх үйлчилгээнд доорх хэмжээгээр төлбөр, хураамж авч байгаа бөгөөд түүний тодорхой хувийг үнэт цаасны төлбөр, тооцоо, хадгаламжийн байгууллага болох “ҮЦТТТХТ” ХХК-д өгдөг байна. • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар Сүүлийн үед “Таван толгойн хувьцааны дансаа 5000 төгрөгөөр нээлгээрэй” гэсэн утгатай сурталчилгаа ихээхэн цацагдаж байгаа бөгөөд энэ асуудалд тодорхой тайлбар хийж байна. МУ-ын Засгийн газраас 2011 оны 03-р сарын 30-ны өдрөөс өмнө төрсөн бүх иргэдэд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 536 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэр гаргасан билээ. Гэхдээ тус компанийн хувьд одоогийн байдлаар олборлолт, экспортын үйл ажиллагаа дөнгөж эхлэх шатандаа байгаа бөгөөд томоохон бүтээн байгуулалт хийгдэж бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлээгүй байна. Түүнчлэн тус компанийн дүрмийн сан болон ордын ТЭЗҮ албан ёсоор батлагдаж, хувьцааны нэрлэсэн үнэ тодорхойлогдоогүй байгаа тул үнэт цаасны арилжаа нь явагдаж эхлээгүй байна. Ард иргэдэд хувьцаа олгох ажлын хувьд “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн 1,7 сая иргэний мэдээллийг авч, Монгол улсын иргэн бүрийн нэр дээр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 536 ширхэг хувьцааг эзэмшиж буйг баталгаажуулсан байна. Үнэт цаасны арилжаанд оролцохын тулд та МХБ-ийн гишүүн брокер, дилерийн компанид хандан данс нээлгэх шаардлагатай бөгөөд уг дансаар аль ч компанийн үнэт цаасыг худалдах, худалдан авах боломжтой юм. Иймд “Эрдэнэс тавантолгойн данс” гэсэн тусгай данс байхгүй болохыг анхаарна уу. Иргэдийн хувьд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 536 ширхэг хувьцааг хэсэг хугацаанд зарж арилжихыг нь хязгаарласан тул яаралтай данс нээлгэх шаардлагагүй болно. Өөрөөр хэлбэл эхний ээлжинд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа нь гадаад дотоодын хөрөнгийн биржүүд дээр арилжигдаж эхлэн, ордын олборлолт үйл ажиллагаа нь жигдрэн үнэт цаасны ханш бодитоор тогтож, ард иргэдийн хөрөнгийн зах зээл, хувьцааны талаар мэдлэгийг дээшлүүлэх ажлыг шат дараатай хийсний дараа хувьцаа арилжих эрх нээгдэх юм.