• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43328.77

( -6.51 -0.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43328.77 -6.51
MSE A Индекс 16988.68 -75.51
MSE B Индекс 12121.24 15.89

Мэдээ мэдээлэл

ЧИКАГОГИЙН ТАВААРЫН БИРЖ БОЛОН МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН УДИРДЛАГУУД АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2024-04-26 19:15:14

Энэ үеэр таваарын арилжааны туршлага солилцох, боловсон хүчнийг чадавхжуулах, үүсмэл үнэт цаасыг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохирлоо.

4-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-26 16:03:29

Энэ өдөр нийт 462,510,663,297 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-04-26 15:22:37

Хуралд “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн саналын эрхтэй нийт 350,463,539 ширхэг хувьцаанаас 71.68% хувь буюу 251,199,496 ширхэг хувьцаа эзэмшиж буй 77 хувьцаа эзэмшигч оролцож, хурлын ирц баталгаажсан, хүчин төгөлдөр хурал болж өндөрлөлөө.

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР БОНД 2.0"-ЫН 3-Р ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2023-04-03 17:15:17

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/124 тоот тушаалаар бүртгэгдсэн “Инвескор ББСБ” ХК-ийн 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 12 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, нийт 50 тэрбум төгрөг хүртлэх үнийн дүн бүхий 100,000 ширхэг өрийн хэрэгслийг Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 605 тоот тогтоолоор бүртгэж нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн билээ. 

Тус өрийн хэрэгслийн 3-р транч болох нийт 10 тэрбум төгрөг хүртлэх үнийн дүн бүхий жилийн 18 хувийн хүүтэй "Инвескор бонд 2.0" өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн захиалгыг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн 04 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал ажлын 5 хоногийн хугацаанд 10:00-17:00 цагийн хооронд МХБ-ийн арилжааны системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

”Инвескор Бонд”-ын үндсэн андеррайтераар "Таванбогд Капитал ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд татан төвлөрүүлэх үнийн дүн 100 хувь бүрдсэн тохиолдолд захиалгыг хаах нөхцөлтэй байна. 

Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ