• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42811.74

( -184.35 -0.43% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42811.74 -184.35
MSE A Индекс 16649.15 -51.54
MSE B Индекс 12057.01 -37.35

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-07 17:33:30

Энэ өдөр нийт 16,754,198,609 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ХАСБАНК ХК-ИЙН ХУВЬЦААГ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХЫГ ШААРДАХ ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2024-05-07 16:25:17

ХасБанкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн R-2024-25 дугаар тогтоолоор хувьцаа эргүүлэн худалдан авах үнийг 681.52 төгрөг (зургаан зуун наян нэгэн төгрөг тавин хоёр мөнгө)-өөр тогтоосон байна.

Мэдээ мэдээлэл

"ТӨРИЙН БАНК" ХК ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2023-04-28 17:08:11

"Төрийн банк" ХК нь Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлж, системийн нөлөө бүхий банкууд олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох үүргийн хэрэгжилтийг ханган 2022 оны 10 дугаар сард Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжиж, нийт 25.4 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн билээ.

Татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалтын талаар үнэт цаасны танилцуулгад тодорхой тусгасан бөгөөд банкны үндсэн үйл ажиллагааг дэмжих, үүн дотроо Байгаль орчин, нийгэм, засаглалын зарчимд нийцсэн болон Дундаж давхаргыг дэмжсэн зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, зах зээлд нэвтрүүлэхэд зарцуулахаар төлөвлөсөн.

Төр засгаас явуулж буй бодлого шийдвэрүүдэд нийцүүлэн Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах, орон нутгийн иргэд, жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх чиглэлийг баримталж нийт зарцуулалтын дүнгийн 61 хувь буюу 15.5 тэрбум төгрөгийг орон нутагт олгож татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтыг төлөвлөгөөний дагуу бүрэн зарцууллаа. 

Дэлгэрэнгүй тайланг энд дарж үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ