• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43603.75

( 274.98 0.63% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43603.75 274.98
MSE A Индекс 17017.21 28.53
MSE B Индекс 12177.08 55.84

Мэдээ мэдээлэл

ЧИКАГОГИЙН ТАВААРЫН БИРЖ БОЛОН МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН УДИРДЛАГУУД АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2024-04-26 19:15:14

Энэ үеэр таваарын арилжааны туршлага солилцох, боловсон хүчнийг чадавхжуулах, үүсмэл үнэт цаасыг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохирлоо.

4-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-26 16:03:29

Энэ өдөр нийт 462,510,663,297 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-04-26 15:22:37

Хуралд “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн саналын эрхтэй нийт 350,463,539 ширхэг хувьцаанаас 71.68% хувь буюу 251,199,496 ширхэг хувьцаа эзэмшиж буй 77 хувьцаа эзэмшигч оролцож, хурлын ирц баталгаажсан, хүчин төгөлдөр хурал болж өндөрлөлөө.

Мэдээ мэдээлэл

"АРД КРЕДИТ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОН НЭМЖ ГАРГАЖ БУЙ ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2024-02-14 10:12:34

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 428 тоот тогтоол болон "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/140 тоот тушаалаар “Ард кредит ББСБ” ХК-ийн олон нийтэд нээлттэй хүрээнд нэмж гаргаж буй 84,000,000 ширхэг энгийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрч, компанийн нийт гаргасан энгийн хувьцааны тоог 364,000,000 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд бүртгэсэн.

“Ард кредит ББСБ” ХК-ийн олон нийтэд нээлттэй хүрээнд нэмж гаргаж буй нэг бүр нь 106 төгрөгийн үнэ бүхий нийт 84,000,000 ширхэг энгийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 10:00-16:00 цагийн хооронд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан хүлээн авах бөгөөд нэмж гаргаж буй хувьцааны 80 хүртэлх хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх 20-иос доошгүй хувийг олон нийтэд Монголын хөрөнгийн биржийн "Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам"-ын  дагуу тогтоосон үнийн аргаар санал болгон худалдана.

Стратегийн хөрөнгө оруулагчид нь 100,000,000 (нэг зуун сая) төгрөг болон түүнээс дээш үнийн дүнгээр хувьцаа худалдан авч, 6 сарын хугацаанд тусгаарлуулах ба эдгээр хөрөнгө оруулагчдын захиалга бүрэн биелэх нөхцөлтэй байна.

Хувьцаа худалдан авах захиалга нь 500,000 төгрөг болон түүнээс бага дүнтэй байх тохиолдолд бүрэн биелэх нөхцөлтэй ба дээр дурдсан хэмжээнээс илүү гарсан тохиолдолд хувь тэнцүүлэх аргыг ашиглан хувьцааны хуваарилалт хийнэ.

"Ард Кредит ББСБ" ХК-ийн нэмэлт хувьцааг олон нийтэд танилцуулах үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар "Стандарт Инвестмент ҮЦК" ХХК, туслах андеррайтераар "Ард Секюритиз ҮЦК" ХХК ажиллаж байна.

Үнэт цаасны танилцуулгатай энд дарж танилцана уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ