Мэдээ мэдээлэл
											
											
							
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН АНХААРАЛД
															2011-03-11 00:00:00
													
						
						
															
       Монголын Хөрөнгийн Бирж /МХБ/-ийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын Дөрөвдүгээр бүлгийн холбогдох заалтыг үндэслэн биржид бүртгэлтэй ХК-иудад жил бүр үнэт цаасны шалгуурыг тогтоодог ба бүртгэлийн шалгуур, шаардлага хангаагүй үнэт цаас гаргагчийг Санхүүгийн Зохицуулах Хороо /СЗХ/-той хамтран бүртгэлээс хасах хүртэл арга хэмжээ авахаар журамд тусгасан билээ.
         2009, 2010 оны жилийн эцсийн үзүүлэлтэд тулгуурлан МХБ-д бүртгэлтэй хувьцаат компаниудын үнэт цаасны шалгуурыг тогтоож, үнэт цаас гаргагчийн хууль, журам гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийг судалж дүгнээд байна. 
          Шалгуур үзүүлэлтээр МХБ-д бүртгэлтэй нийт 336 хувьцаат компанийн  86 % буюу 288 ХК нь сүүлийн хоёр жил дараалан үнэт цаасны бүртгэлийн шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаагүй болно. 
          Шалгуур үзүүлэлтийг дараалан бүрэн хангаагүй компаниудиас эхний ээлжинд хууль, журам зааврын дагуу хувьцаа эзэмшигч, эрх бүхий байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, тухайлбал 1996 оноос хойш тогтмол хувь нийлүүлэгчдийн хурал хуралдуулаагүй, санхүүгийн тайлан ирүүлээгүй, олон жилийн бүртгэлийн хураамжийн тооцоотой, мөн үнэт цаасны арилжааны идэвхи нь сул үнэт цаас гаргагчдын асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай байгаа юм.
          МХБ-ийн хувьд холбогдох журмын хэрэгжилтийг хангах, цаашид биржид бүртгэлтэй үнэт цаасыг чанаржуулах, түүнчлэн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор шалгуур, шаардлагыг бүрэн хангаагүй болон үүргийн биелэлт хангалтгүй доорх нэр бүхий 72 хувьцаат компанийн үнэт цаасны арилжааг зогсоолгох цаашид бүртгэлээс хасуулах саналыг ойрын хугацаанд СЗХ-нд хүргүүлэхээр болоод байна. 
          Иймд эдгээр хувьцаат компаниудын эрх бүхий албан тушаалтан, гүйцэтгэх удирдлага болон том хувьцаа эзэмшигчдийн хувьд тухайн компанийн хууль журам, гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангах талаар арга хэмжээ авч 2011 оны 3-р сарын 24-ний дотор МХБ-ийн холбогдох албанд хандаж, зохих тайлбар, материалыг ирүүлэхийг мэдэгдэж байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
БҮРТГЭЛИЙН АЛБА -310517, 310501, 313511
www.mse.mn
listing@mse.mn 
#	Үнэт цаасны код	Компанийн нэр	Байршил	Регистр	Хувьцааны тоо ширхэг	 
						 
1	369	Авто зам Архангай	Архангай	2003422	139,105	 
2	393	Хүнс Архангай	Архангай	2553147	430,898	 
3	187	Азых	Баян Өлгий	2003929	124,924	 
4	200	Ачит Алкабы	Баян Өлгий	2003937	74,127	 
5	244	Жол	Баян Өлгий	2003864	79,545	 
6	329	Ингэттолгой	Булган	2007711	624,383	 
7	308	Булган ундарга	Булган	2105853	113,212	 
8	377	Эрдэнэт суварга	Булган	2007908	35,591	 
9	63	Дархан мах экспо	Дархан Уул	2050234	1,075,692	 
10	508	Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ	Дархан Уул	2688565	10,385,116	 
11	254	Дархан хөвөн	Дархан Уул	2050161	55,126	 
12	132	Дорнод	Дорнод	2011107	703,000	 
13	77	Баянталбай	Дорнод	2011263	82,174	 
14	80	Мандалговь импэкс	Дундговь	2012294	71,371	 
15	424	Сав шим	Өмнөговь	2016532	183,780	 
16	314	Ундарга-Өмнөговь	Өмнөговь	2016583	94,775	 
17	86	Говийн өндөр	Өмнөговь	2016311	190,491	 
18	161	Харшийн гэгээ	Өвөрхангай	2057905	209,210	 
19	257	Дэлгэрэх хүнс	Өвөрхангай	2015595	146,387	 
20	212	Өв-Усжуулагч	Өвөрхангай	2015447	102,394	 
21	175	Шимтлэг 	Өвөрхангай	2015358	36,195	 
22	235	Оргил Говь-Алтай	Говь алтай	2103435	78,489	 
23	431	Хөвсгөл хүнс	Хөвсгөл	2034433	263,820	 
24	108	Хөвсгөл геологи	Хөвсгөл	2034441	143,959	 
25	402	Алтан дуулга	Хөвсгөл	2034565	113,286	 
26	78	Хөвсгөл	Хөвсгөл	2034611	51,956	 
27	403	Ар тархи	Хөвсгөл	2109972	23,726	 
28	178	Эвлэл	Ховд	2033089	43,798	 
29	227	Алтайн зам	Ховд	2033003	54,153	 
30	154	Эрдэнэт хүнс	Орхон 	2030756	394,298	 
31	113	Эрдэнэт зандан	Орхон 	2030152	426,841	 
32	331	Орхон далай	Сэлэнгэ	2059312	242,181	 
33	407	Цагаантолгой	Сэлэнгэ	2059487	110,813	 
34	158	Сэлэнгэ Шим	Сэлэнгэ	2060272	55,508	 
35	408	Жавхлант хараа	Сэлэнгэ	2054779	58,543	 
36	480	Бороогийн үйлдвэр	Сэлэнгэ	- 	80,060	 
37	421	Төв-Ус	Төв	2052466	159,781	 
38	181	Чандмань-Уул	Төв	2032597	91,759	 
39	468	Ажлын хувцас	Төв	2052687	240,989	 
40	246	Ар хуст Шунхлай	Төв	2032465	75,874	 
41	152	Баялаг Сүмбэр	Төв	2052601	72,157	 
42	39	Алтан тариа	Улаанбаатар	2075083	494,000	 
43	435	Бөөний худалдаа	Улаанбаатар	2075776	1,272,535	 
44	236	Монгол шевро	Улаанбаатар	2075164	920,279	 
45	423	Агротехимпэкс	Улаанбаатар	2099705	1,513,572	 
46	54	Сонсголон бармат	Улаанбаатар	2068478	1,929,073	 
47	32	Ханын материал	Улаанбаатар	2091291	652,974	 
48	333	Алмаас	Улаанбаатар	2022818	515,149	 
49	447	Уран барилга	Улаанбаатар	2085674	160,120	 
50	440	Эсгий гутал	Улаанбаатар	2018357	219,924	 
51	37	Солонго экспресс	Улаанбаатар	2036282	156,523	 
52	226	Бишрэлт фүдс	Улаанбаатар	2068079	328,609	 
53	397	Баялаг Налайх	Улаанбаатар	2025914	311,872	 
54	33	Асби	Улаанбаатар	2040956	63,456	 
55	471	Моннаб	Улаанбаатар	2082756	122,767	 
56	50	Мон-Асар	Улаанбаатар	2036223	71,086	 
57	231	Аривжих	Улаанбаатар	2041308	56,381	 
58	290	Монгол дизель	Улаанбаатар	2042134	136,826	 
59	56	Хөсөг трейд	Улаанбаатар	2037467	295,793	 
60	26	Машин механизм	Улаанбаатар	2655853	58,008	 
61	198	Хорол-Эрдэнэ	Улаанбаатар	2008394	86,850	 
62	459	Их барилга	Увс	2001772	397,085	 
63	325	Улаансан	Увс	2002116	87,048	 
64	326	Жинст-Увс	Увс	2001861	53,223	 
65	130	Мөнхжим	Увс	2001853	159,977	 
66	94	Увс хүнс	Увс	2001969	112,716	 
67	490	Шад трейд	Увс	2116812	39,885	 
68	372	Хангал	Хэнтий	2035359	193,712	 
69	364	Хурх гол	Хэнтий	2036037	153,365	 
70	389	Өндөрхаан	Хэнтий	2035987	111,879	 
71	438	Баян-Алдар	Завхан	2013916	202,679	 
72	204	Завхан баялаг	Завхан	2013975	56,338