• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43328.77

( -6.51 -0.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43328.77 -6.51
MSE A Индекс 16988.68 -75.51
MSE B Индекс 12121.24 15.89

Мэдээ мэдээлэл

ЧИКАГОГИЙН ТАВААРЫН БИРЖ БОЛОН МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН УДИРДЛАГУУД АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2024-04-26 19:15:14

Энэ үеэр таваарын арилжааны туршлага солилцох, боловсон хүчнийг чадавхжуулах, үүсмэл үнэт цаасыг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохирлоо.

4-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-26 16:03:29

Энэ өдөр нийт 462,510,663,297 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-04-26 15:22:37

Хуралд “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн саналын эрхтэй нийт 350,463,539 ширхэг хувьцаанаас 71.68% хувь буюу 251,199,496 ширхэг хувьцаа эзэмшиж буй 77 хувьцаа эзэмшигч оролцож, хурлын ирц баталгаажсан, хүчин төгөлдөр хурал болж өндөрлөлөө.

Мэдээ мэдээлэл

Д.АНГАР: ИЙМ ӨНДӨР ХҮҮТЭЙ БОНД АРИЛЖИХ КОМПАНИ ЦААШИД ГАРАХГҮЙ

2015-08-18 10:26:08
Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Д.Ангартай ярилцлаа.

-Компанийн даатгагдсан бондын эрэлт хэр байна вэ?

- “Эрчим” бондын нийт үнийн дүн 500 сая төгрөг байгаа. Уг бондыг биржид бүртгэснээс хойш ердөө нэг цагийн дотор дээрх дүнгээс давсан захиалга ирсэн. Тэгэхээр нийлүүлэлтээс хэд дахин давсан захиалга ирнэ гэж бодож байна. Учир нь уг бонд арилжааны банкуудын хадгаламжаас өгөөж өндөртэй, бас найдвартай. Мөн хоёрдогч зах зээлд бондоо зараад хүссэн үедээ мөнгөө авч болно. Тиймээс эрэлт их байх нь тодорхой юм. Гэхдээ “Эрчим” бондыг хувь нийлүүлэх хэлбэрээр буюу тэгш хуваарилах учраас эрэлт их байсан ч захиалга өгсөн хүн бүр авах боломжтой.

-“Эрчим” бондын арилжаа амжилттай болж буй гэж ойлгож байна. Үүнээс гадна бонд гаргах сонирхолтой компани бий юу?

-Хөрөнгийн зах зээлийн оролцогчид энэ ажлыг нааштайгаар хүлээн авлаа. Өмнө нь аж ахуйн нэгжүүдэд мөнгө босгох ганц л зам байсан. Харин одоо бонд гаргаад санхүүжилт татах боломж бүрдэж, бас нэг зам нээгдлээ. Энэ үнэт цаас санхүүгийн найдвартай хэрэгсэл гэдэг нь олон улсад батлагдсан учир бонд гаргах ажил манайд ч амжилттай болно гэж бодож байгаа. Одоогийн байдлаар гурван компани 5-10 тэрбум төгрөгийн бонд гаргахаар судалж буй. Бид Монголын ТОП 100 компанийг үе шаттайгаар хөрөнгийн зах зээл рүү оруулж, бондоо гаргахад нь тусалж дэмжинэ. Ингээд цаашид компаниуд хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжих боломжтой.
 
-Бондоо гаргах компанид ямар шалгуур тавих вэ?

-Компанийн бонд бол хөрөнгийн зах зээлийн зээл гэсэн үг. Тиймээс гол шалгуур нь зээлээ найдвартай төлөх чадвартай л байх ёстой. Мөн тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг судалж байж даатгал хийх учраас шалгуур нь өндөр байна. Ингээд бонд гаргасан компани зээлээ эргүүлэн төлж чадахгүй бол даатгагч хариуцна. Иймд даатгалын компаниудад тавих шаардлага ч нэмэгдэнэ. Сүүлийн 25 жилийн хугацаанд банкны салбар өндөр хөгжсөн. Гэтэл хөрөнгийн зах зээл болон даатгалын салбарын хөгжил сул байлаа. Аль аль нь томоохон хэмжээний гүйлгээнд бэлэн биш байна. Тиймээс энэ жил хамгийн ихдээ 10-20 тэрбум төгрөгийн даатгагдсан бондын арилжаа хийх боломжтой. Ямартай ч энэ хоёр салбар зэрэг хөгжих боломжтой боллоо.

-Энэ бондыг иргэд хэр захиалж байна вэ?
 
-Захиалгын сан хаагаагүй байгаа учир одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. 10 мянга эсвэл 500 сая төгрөгийн ч захиалга өгч болно. Гэхдээ манай иргэдийн санхүүгийн боловсрол бага байна. Арилжааны банкин дахь иргэдийн харилцах дансанд 100-200 мянган төгрөг байж л байдаг. Тиймээс 50-100 мянган төгрөгөөр компанийн бонд авч, хөрөнгийн зах зээлд тоглоод сурчихвал ядаж хөрөнгө нь өснө шүү дээ. Монголын хөрөнгийн бирж иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтын соёлтой болгоход анхаарч ажиллана.

-Засгийн газрын үнэт цаасыг (ЗГҮЦ) Хөрөнгийн биржээр дамжуулан арилждаг болсноор хүү нь буурч байх шиг байна.

-ЗГҮЦ-ыг өмнө нь зөвхөн Монгол банкаар дамжуулан арилждаг байх үед хүү нь есөн хувиас 16 хүртэл өссөн. Харин одоо 1.5-2 хувиар буурлаа. Ингэснээр компаниудын бондын хүү дагаад буурах боломжтой. Цаашид 18 хувийн хүүтэй бонд гаргах компани олдохгүй болов уу. Тиймээс хөрөнгө оруулагчид энэ боломжийг ашиглах хэрэгтэй. Бид компанийн бондын хүү 12-15 хувь болж буурна гэж таамаглаж байгаа.

-Ойрын үед өөр шинэ бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөө бий юу?

-Зах зээл бүрэн хөгжөөгүй учраас шинэ бүтээгдэхүүн гаргахад хүндрэлтэй байна. ЗГҮЦ-ыг Монголын хөрөнгийн биржээр арилжаад 8-9 сар өнгөрлөө. Компанийн бондын арилжааг одоо л хийх гэж байна. Тэгэхээр цаашид шинэ бүтээгдэхүүн гаргах боломж гарна. Тухайлбал компанийн бондод суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгсэл байж болно.

-Төрийн өмчийн зарим компанийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлахаар болсон. Энэ ажлын бэлтгэл хэр байна вэ?
 
-Төрийн өмчийн есөн компанийн тодорхой хэсгийг биржээр дамжуулан хувьчлах тогтоолыг УИХ-аас гаргасан. Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржээс дээрх компанийн удирдлагууд болон Төрийн өмчийн хорооны ажилтнуудад энэ чиглэлээр сургалт хийлээ. Энэ онд 2-3 компанийг хувьчлах байх. Хөрөнгийн бирж бэлтгэлээ хангасан. Одоо хөрөнгө оруулагчдаа олох, сурталчлах зэрэг компаниудын болон Төрийн өмчийн хорооны ажил үлдсэн. Энэ компаниудыг нээлттэй, олон нийтийн компани болгоё гэвэл хувьчлалыг ил тод, хялбар аргаар хийх ёстой. Мөн хувьцааг нь аль болох олон хүнд тараах хэрэгтэй.

Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ