• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43026.34

( -128.85 -0.3% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43026.34 -128.85
MSE A Индекс 16726 -29.08
MSE B Индекс 12200.92 -23.78

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-03 17:12:39

Энэ өдөр нийт 104,640,030,269 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ТӨРИЙН БАНКНЫ САЛБАРЫН УДИРДЛАГУУДЫГ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАЛАА

2024-05-02 20:06:01

“Монголын хөрөнгийн бирж” ХК хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах, товлосон сэдвийн хүрээнд баг хамт олны мэдлэг, мэдээллийг баяжуулах, практик сургалтад хамруулах, биржийн үйл ажиллагаатай танилцах, аялал хийх боломжийг олгодог.

5-Р САРЫН 2-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-02 17:32:30

Энэ өдөр нийт 20,753,011,425 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

235 ХУВЬЦААТ КОМПАНИ БҮРТГЭЛТЭЙ БАЙГААГААС 161 ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦАА АРИЛЖИГДАХ БОЛОМЖТОЙ

2015-08-26 16:39:32
2015 оны 8 дугаар сарын 25-ны байдлаар Монголын хөрөнгийн бирж бүртгэлтэй 235 хувьцаат компани байгаа бөгөөд салбараар ангилан авч үзэхэд Уур уурхай салбар 16.6%-ийг, Аж үйлдвэр салбар 23%-ийг, Хөдөө аж ахуйн салбар 14.9%-ийг, Барилга, тээвэр 28.1%-ийг, Худалдаа, үйлчилгээ 17.4%-ийг тус тус эзэлж байна.
 

 
2015 оны эхэнд бүртгэлтэй 238 хувьцаат компани байснаас Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 355 дугаар, 2015 оны 329, 287 дугаар тогтоолуудыг үндэслэн  “Хялганат” ХК  “Азиа пасифик пропертиз” ХК, “Монголын гэгээ” ХК-иудыг тус тус Монголын хөрөнгийн биржийн бүртгэлээс хасч одоогийн байдлаар 235 хувьцаат компани бүртгэлтэй байна, эдгээр компанийг эзэмшлийн байдлаар харуулбал:
 

 
Монголын хөрөнгийн биржээс арилжигдах боломжит 214 ХК-иас 53 хувьцаат компанийн арилжааг Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрээр арилжааг нь зогсон бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 161 ХК-ын хувьцаа арилжигдах боломжтой байгаагаас энэ онд 113 ХК-ийн хувьцаа арилжаалагдаад байна.
Хамгийн идэвхтэй арилжигдсан хувьцаат компаниуд дараах байдалтай байна. 
 

 
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ