• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43155.19

( 418.27 0.98% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43155.19 418.27
MSE A Индекс 16755.08 101.65
MSE B Индекс 12224.7 83.24

Мэдээ мэдээлэл

ТӨРИЙН БАНКНЫ САЛБАРЫН УДИРДЛАГУУДЫГ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАЛАА

2024-05-02 20:06:01

“Монголын хөрөнгийн бирж” ХК хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах, товлосон сэдвийн хүрээнд баг хамт олны мэдлэг, мэдээллийг баяжуулах, практик сургалтад хамруулах, биржийн үйл ажиллагаатай танилцах, аялал хийх боломжийг олгодог.

5-Р САРЫН 2-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-02 17:32:30

Энэ өдөр нийт 20,753,011,425 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ЭМ ЖИ ЭЛ АКУА" ХХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОН ГАРГАЖ БУЙ ҮНЭТ ЦААСЫГ БҮРТГЭЛЭЭ

2024-05-02 11:38:02

Тус компани нь нэг бүр нь 2.5 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 327,555,616 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгохоор төлөвлөсөн байна. 

Мэдээ мэдээлэл

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА ДУУСАХАД 6 ХОНОГ ҮЛДЛЭЭ

2016-05-18 07:24:13

Монгол улсын Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйл, Сангийн сайдын 2014 оны 140 дүгээр тушаалаар батлагдсан “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн “Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах, томилох журам”-ыг тус тус үндэслэн “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.


СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ ТОО - 1

ТАВИГДАХ ШААРДЛАГА, ШАЛГУУР:

  1. Санхүү, эдийн засаг, хууль эрх зүйн аль нэг мэргэжлийг эзэмшсэн /зэрэг цолтой/, тухайн салбараар мэргэшсэн байх;
  2. Англи, Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр ур чадвартай байх;
  3. Өмнө нь үндэстэн дамнасан томоохон хэлцэл дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
  4. Сүүлийн 3 жил “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн эрх бүхий албан тушаал болон зөвлөх, хүний нөөц, шагнал урамшуулал хариуцсан ажилтнаар ажиллаж байгаагүй, одоо ажилладаггүй, мөн бизнесийн хэлхээ холбоогүй байх;
  5. Биржтэй нэгдмэл сонирхолтой болон биржийн үйл ажиллагаанд оролцогч талуудын /хувь эзэмшигчид, хувьцааны багцыг эзэмшигч, тухайн салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, хамтран ажиллагсад г.м/ ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн аливаа холбоогүй байх;
  6. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүд болон хяналтын багц эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой этгээд, төрөл, садангийн холбоогүй байх;
  7. Компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх /нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ/;
  8. Нэр дэвшигч өөрөө болон түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд бие даан нэр дэвшүүлэх эрх олгохуйц хувьцааны багцийг эзэмшдэггүй байх;
  9. Төрийн үйлчилгээний албанаас бусад төрлийн төрийн алба хашдаггүй байх;
  10. Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, эрүүгийн хуульд заасан онц гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгэл хүлээгээгүй байх.


БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлт,
  2. Өөрийнх нь тухай өөрийг нь сайн мэдэх хоёр хүний ажил байдлын талаарх тодорхойлолт,
  3. Боловсролын диплом, үнэмлэх,
  4. Иргэний үнэмлэхний хуулбар,
  5. Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан гэдгийг нотлох бусад баримт бичиг, баталгаа.


СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ:

Сонгон шалгаруулалтын шаардлагад нийцсэн хувь хүмүүс бичгээр гаргасан хүсэлтээ бусад бүрдүүлэх материалын хамт 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 17:00 цагаас өмнө “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргад хаяглан Чингисийн талбай 3, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар-15160 хаягт байрлах Монголын хөрөнгийн биржид ирүүлнэ үү. Асууж тодруулах зүйл байвал 976-11-310506-1113 утсаар холбогдоно уу.

 

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ
“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ТӨХК