• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43026.34

( -128.85 -0.3% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43026.34 -128.85
MSE A Индекс 16726 -29.08
MSE B Индекс 12200.92 -23.78

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-03 17:12:39

Энэ өдөр нийт 104,640,030,269 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ТӨРИЙН БАНКНЫ САЛБАРЫН УДИРДЛАГУУДЫГ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАЛАА

2024-05-02 20:06:01

“Монголын хөрөнгийн бирж” ХК хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах, товлосон сэдвийн хүрээнд баг хамт олны мэдлэг, мэдээллийг баяжуулах, практик сургалтад хамруулах, биржийн үйл ажиллагаатай танилцах, аялал хийх боломжийг олгодог.

5-Р САРЫН 2-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-02 17:32:30

Энэ өдөр нийт 20,753,011,425 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА.

2016-05-20 10:10:44

Монголын хөрөнгийн биржээс иргэдийн үнэт цаасны зах зээлийн мэдлэгийг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтын зөв шийдвэр гаргах чадварыг эзэмшүүлэх зорилгоор “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох” сургалтыг сар бүр зохион байгуулж байна. Бид суралцагчидтайгаа нягт холбоотой ажиллаж, эрэлт хэрэгцээг нь байнга судалж, аль болох бага хугацаанд онол, практикийн өргөн мэдлэг олгохыг зорьдог. Бидний нэг давуу тал нь энэ зах зээлийн гол цэг дээр нь буюу хөрөнгийн бирж дээрээ практик дадлага олгодгоороо суралцагчдын сонирхлыг илүү татдаг. Дэлхий нийтийн жишгээр хүн бүр хөрөнгө оруулагч болж, аль ч улсын хөрөнгийн зах зээлд оролцож ашиг олох боломж нээгдсэн энэ үед манай сургалтын төгсөгчид системтэй мэдлэг олж авснаар дотоод, гадаадын аль ч биржийн арилжаанд оролцох чадвартай  болж төгсдөг. Сургалтад санхүүгийн болон үнэт цаасны зах зээлд ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын удирдлагууд, мэргэжилтнүүд  хичээлийг удирдан явуулна. Үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох сургалт явагдаж дуусах бүрт амжилттай төгсөгчдөд хөтөлбөрт хамрагдсаныг батлан сертификат гардуулж өгнө.

Энэ удаагийн ээлжит сургалт 2016 оны 05 сарын 23-наас 27-ны хооронд явагдах тул та бүхэн яараарай.

Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 323715 утсаар холбогдох буюу http://mse.mn/content/list/1/0# линкээр орж бүртгүүлнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ