• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43026.34

( -128.85 -0.3% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43026.34 -128.85
MSE A Индекс 16726 -29.08
MSE B Индекс 12200.92 -23.78

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-03 17:12:39

Энэ өдөр нийт 104,640,030,269 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ТӨРИЙН БАНКНЫ САЛБАРЫН УДИРДЛАГУУДЫГ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАЛАА

2024-05-02 20:06:01

“Монголын хөрөнгийн бирж” ХК хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах, товлосон сэдвийн хүрээнд баг хамт олны мэдлэг, мэдээллийг баяжуулах, практик сургалтад хамруулах, биржийн үйл ажиллагаатай танилцах, аялал хийх боломжийг олгодог.

5-Р САРЫН 2-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-02 17:32:30

Энэ өдөр нийт 20,753,011,425 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"МАХ ИМПЕКС" ХК-ИЙН ШИНЭ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАНД ОРЛОО

2016-09-13 09:47:48

Монголын хөрөнгийн биржийн 1 дүгээр ангилалд бүртгэлтэй “Мах импекс” ХК нь үйлчилүүлэгчдийнхээ дунд явуулсан судалгаандаа үндэслэн олон улсын чанар аюулгүй байдлын стандартад нийцсэн орчинд ХБНГУ-ын “Multivac”, “Textor” компаниудын сүүлийн үеийн савалгааны тоног төхөөрөмжийг суурилуулж, ашиглалтад оруулжээ.

Тус савалгааны үйлдвэрийн  онцлог нь мах махан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн хэрэглээнд нийцсэн олон төрлөөр зүсдэг ба Монгол анх удаа нэвтрүүлж байгаа хийн савалгааны технологи нь бүтээгдэхүүний хадгалах хугацааг 40-60 хоног уртасгадгаараа онцлог юм.

“Мах импекс” ХК  одоо ISO 22000 чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд ингэснээр бүтээгдэхүүнээ экспортлох улсын тоо болон бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх боломжтой болох юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ