• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43335.28

( 645.45 1.51% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43335.28 645.45
MSE A Индекс 17064.19 178.54
MSE B Индекс 12105.35 -170.85

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-25 17:25:50

Энэ өдөр нийт 452,261,631,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-24 18:43:33

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

Мэдээ мэдээлэл

MILLENNIUM IT СИСТЕМ–ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ

2011-11-02 00:00:00

Millennium IT цогц арилжааны систем нь дөрвөн үндсэн программ буюу Millennium Exchange, Millennium CSD, Millennium Surveillance, Millennium Trader гэсэн хэсгүүдээс бүрдэх ба Лондонгийн хөрөнгийн биржийн охин компани болох MIT компанийн бүтээгдэхүүн юм. Уг системийг дэлхийн 25 орны 30 гаруй томоохон бирж, арилжааны төвүүдэд ашигладаг байна.

Дэлхийн хөгжингүй хөрөнгийн зах зээлтэй улс орнууд бүгд бүрэн интеграцлагдсан арилжаа, төлбөр тооцоо, хадгаламж, хяналтын системтэй байдаг ба Millennium IT цогц системийн шийдэл нь зөвхөн Монголын хөрөнгийн бирж буc брокер дилерийн компаниуд, төлбөр тооцоо хадгаламжийн төв, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг зах зээлд оролцогч, зохицуулагч бүх байгууллагуудын системийн шинэчлэлд оруулж буй хөрөнгө оруулалт гэж ойлгож болно. Тус системийн мэдээлэл дамжуулах хурд, багтаамж, хэрэгцээ шаардлагатаа нийцүүлэн өргөтгөн өөрчлөх боломж, гар ажиллагааг хялбаршуулж олон төрлийн мэдээлэл автоматаар боловсруулан систем хооронд мөн гадны мэдээллийн агентлагууд уруу чөлөөтэй урсдаг, онлайн арилжааг дэмждэг гэх мэт олон давуу тал нь дэлхийн жишиг аль хэдийн болсон байсан ч бидний хувьд нөлөө бүхий томоохон хөрөнгө оруулагчдыг татах хамгийн чухал арга хэрэгсэл болж байна.

Энэхүү технологийн шинэчлэлийн төслийн хүрээнд Шри-Ланка улсын Millennium IT компаниас Millennium IT системийг суулгахад шаардлагатай дэд бүтцийг бэлтгэхээр мэргэжилтнүүд ирж ажиллаж байна. Одоогийн байдлаар Millennium IT компаниас тус бүр 3-5 хүний бүрэлдэхүүнтэй өөр өөр чиг үүрэг бүхий 4 мэргэжлийн баг ирж ажилллад байгаа ба эцсийн шатны программчлал болон шалгалтыг хийх 5, 6 дахь баг мэргэжилтнүүд хуваарийн дагуу энэ 11-р сард МХБ-ийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүдтэй хамтран товлосон ёсоор шинэ системийг 2011 онд багтаан бүрэн ажиллагаанд оруулахаар зэхэж байна.

Энэхүү дэд бүтцийн ажлын хүрээнд МХБ–ээс зарласан МХБ-11/01, МХБ-11/03 тендерүүдээр худалдан авсан сервер болон сүлжээний тоног төхөөрөмжүүдийг суурилуулж холбогдох холболтуудыг хийсэн бөгөөд үйлдлийн системүүдийг суулгаж, МХБ -11/02 тендерээр худалдан авсан Оракл өгөгдлийн сангийн програм хангамжийг мөн суурилуулсан.

Үндэсний дата төвтэй байгуулсан гэрээний дагуу Millennium IT системийн нөөц системийг суулгах дэд бүтцийг бэлтгэж нийт 4 ширхэг сервер, 7 ширхэг сүлжээний төхөөрөмж болон сүлжээний хадгалалтын төхөөрөмжүүдийг суурилуулсан бөгөөд одоогийн байдлаар бэлтгэл угсралтын ажил бүрэн дууссан байна.