IPO

Индекс

18262.08

( -14.61 -0.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 18262.08 -14.61
MSE A Индекс 8301.66 -35.2
MSE B Индекс 7425.08 4.43

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2019-10-22 13:23:40

2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нийт 373.95 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна

10-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2019-10-21 14:00:14

2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нийт 271.27 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2019-10-21 09:02:48

Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 83.2 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

Мэдээ мэдээлэл

СУРГАЛТ- САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ МЭРГЭШҮҮЛЭХ

2011-11-02 00:00:00
     Монголын хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн бирж групп болон Төрийн өмчийн хорооны хооронд байгуулсан Ажлын Мастер гэрээнд тусгагдсаны дагуу Хөрөнгийн зах зээлийн дунд болон гунзгий шатны мэдлэг олгох 2 үе шаттай сургалт Улаанбатар болон Лондон хотуудад 2011 оны 6-р сарын 13-ны өдрөөс 9-р сарын 10-ны хооронд Лондонгийн хөрөнгийн биржийн академийн мэргэжилтэн багш нарын удирдлаган доор амжилттай явагдсан билээ.
 
     Уг сургалтанд Монголын хөрөнгө, санхүүгийн зах зээлийн төлөөлөл болох Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо, брокерийн пүүсүүд, арилжааны банкууд, Төрийн өмчийн хороо, Монгол банк, Сангийн яам, Хууль Зүй Дотоод Хэргийн Яам, Цагдаагийн Ерөнхий Газрын харьяа Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны мэргэжилтэн, албан хаагчид тус тус хоёр хэсэгт хуваагдан хамрагдав.
 
     Улаанбаатар хот дахь сургалт 2011 оны 6-р сарын 13 өдрөөс 7-р сарын 21-ний хооронд Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн 5-р байранд нийт 60 хүний бүрэлдэхүүнтэйгээр, Лондон хот дахь сургалт 2011 оны 8-р сарын 23-ны өдрөөс 9-р сарын 10-ны хооронд Лондонгийн хөрөнгийн бирж группын байранд нийт 49 хүний бүрэлдэхүүнтэйгээр тус тус явагдсан байна.
 
    Сургалтын хөтөлбөрт багтсаны дагуу эдгээр суралцагсад нь Лондонгийн хөрөнгийн бирж, металлын бирж, дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банкууд болох UBS болон Goldman Sachs-ийн үйл ажиллагаатай танилцаж эдгээр компаниудын удирдах албан тушаалтнуудтай уулзалт хийж илтгэлүүдийг сонссон юм.
 
 
 
• Үнэт цаасны арилжааны зуучлагчид буюу Брокер дилерийн компаниудын мэргэжилтнүүдийг шинээр суурилуулж буй Millennium IT системийн үйл ажиллагаанд дадлагажуулах сургалт явагдаж байна.
 
• Зохицуулагч байгууллага болох Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банкны болон МХБ-ийн ажилчдыг Millennium IT системийн нэг хэсэг болох Millennium surveillance арилжаа хяналтын системд гаршуулах сургалтыг Millennium IT компанийн сургагч багш нар зааж байна.
 
• Millennium IT системийн бас нэг хэсэг болох Millennium Depository системийн сургалтыг Millennium IT-ийн сургагч багш нарын удирдлага дор Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийн ажилчдад зориулан явууллаа.
 
• Millennium Exchange системийн сургалтыг МХБ-ийн ажилчдад зориулан Millennium IT-ийн сургагч багш нартай хамтран 10 хоногийн хугацаанд зохион байгууллаа
 
• Монголын Хөрөнгийн Бирж болон Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төвийн хамран зохион байгуулсан Монголын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх гэж буй олон улсын туршлага, зах зээлийн зохицуулалт болон зах зээлийн бүтцэд хийгдэх өөрчлөлтүүдийн талаар танилцуулах семинаруудын эхлэл болох хамгийн эхний семинар 2011 оны 10-р сарын 28-ны өдөр болж өнгөрлөө.
 
    Сургалтанд МХБ-ийн гишүүн бүх БДК-ийн төлөөлөгчид оролцсон бөгөөд олон улсын туршлага, зах зээлийн зохицуулалт болон зах зээлийн бүтцэд хийгдэх өөрчлөлтүүдийг боловсруулахад гар бие оролцон ажиллаж буй ЛХБ-ийн менежментийн баг бүрэлдэхүүн болон МХБ-ийн мэргэжилтнүүд шинээр боловсруулсан журам болон холбогдох өөрчлөлтүүдийн талаар илтгэлт тавьж, харилцан санал солилцсон байна.
 
    Энэхүү уулзалт, семинарын хүрээнд МХБ болон ЛХБ-ийн хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хийгдэж буй ажлуудыг дэлгэрэнгүй танилцуулж, хөрөнгийн зах зээлд оролцогч бусад мэргэжлийн байгууллагуудын санал, санаачилгыг хүлээн авч цаашид хэрэгжүүлэх ажилд тусган ажиллахад ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.