• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43328.77

( -6.51 -0.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43328.77 -6.51
MSE A Индекс 16988.68 -75.51
MSE B Индекс 12121.24 15.89

Мэдээ мэдээлэл

ЧИКАГОГИЙН ТАВААРЫН БИРЖ БОЛОН МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН УДИРДЛАГУУД АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2024-04-26 19:15:14

Энэ үеэр таваарын арилжааны туршлага солилцох, боловсон хүчнийг чадавхжуулах, үүсмэл үнэт цаасыг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохирлоо.

4-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-26 16:03:29

Энэ өдөр нийт 462,510,663,297 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-04-26 15:22:37

Хуралд “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн саналын эрхтэй нийт 350,463,539 ширхэг хувьцаанаас 71.68% хувь буюу 251,199,496 ширхэг хувьцаа эзэмшиж буй 77 хувьцаа эзэмшигч оролцож, хурлын ирц баталгаажсан, хүчин төгөлдөр хурал болж өндөрлөлөө.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ТӨХК-ИЙН 2016 ОНЫ ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР АШИГ

2017-02-22 12:07:34

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь 2016 онд нийт 49.0 тэрбум төгрөгийн хувьцааны арилжаа, 299.6 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасны арилжааг тус тус зохион байгуулж, хувьцааны арилжааны дүнг өмнөх оноос 60.6%-аар буюу 18.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж ажилласан байна.

Хувьцааны тухайд арилжааны дүн сүүлийн 3 жил дараалан тасралтгүй өссөн бөгөөд Засгийн газрын үнэт цаасны тухайд анхдагч зах зээлийн арилжаа 2016 оны 5 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд биржээр огт явагдаагүйтэй холбоотой ЗГҮЦ-ны арилжааны дүн анхдагч зах зээл дээр өмнөх оноос буурсан хэдий ч хоёрдогч зах зээл дээр өмнөх оноос 3.7 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Биржийн арилжааны сүүлийн 3 жилийн динамик (тэрбум төгрөгөөр)

Арилжааны төрөл

2014 он

2015 он

2016 он

1

Хувьцааны арилжаа

24.2

30.5

49.0

2

Засгийн газрын үнэт цаасны арилжаа

36.1

515.4

299.6

 

    Үүнээс: Анхдагч зах зээл

36.1

510.3

280.4

 

                 Хоёрдогч зах зээл

-

5.1

19.2

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

Компани нь 2016 онд үндсэн үйл ажиллагаанаас нийт 1,176 сая төгрөгийн орлого олж, 2,545 сая төгрөгийн зардал гарган, 1.3 тэрбум төгрөгийн цэвэр алдагдалтай ажилласан нь 2015 оны үндсэн үйл ажиллагааны цэвэр алдагдлын дүнг 713.9 сая төгрөгөөр буюу 34.3%-аар бууруулж чадсан байна.

2016 оны үндсэн үйл ажиллагааны орлогын 59%-ийг арилжааны шимтгэлийн орлого, 23%-ийг бүртгэлтэй ХК болон гишүүн ҮЦК-уудын жилийн хураамжийн орлого, 18%-ийг бусад үйл ажиллагааны орлого тус тус эзэлж байна.

Компанийн 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хөндлөнгийн аудитыг олон улсын туршлагатай “Кэй Пи Эм Жи Аудит” ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд аудитын дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн “Ажлын мастер гэрээ”-ний хүрээнд Монгол Улсын төсвөөс 2011-2015 онд тус компанид олгосон нийт 20 тэрбум төгрөгийн санхүүжилтийг компанийн санхүүгийн тайланд “эздийн өмч” хэсэгт бүртгэхийг хүлээн зөвшөөрч, хувьцаа эзэмшигчийн зүгээс санхүүжилтийн дүнгээр дүрмийн санг нэмэгдүүлэх шийдвэрийг 2016 онд гаргасан ба холбогдох бүртгэлийг санхүүгийн тайлан тэнцэлд тусгасан болно.

Ийнхүү компанийн 2016 оны үндсэн үйл ажиллагааны зардлын 43% буюу 1.1 тэрбум төгрөгийг дээрх гэрээний хүрээн дэх хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц болох MIT системийн ашиглалтын болон лицензийн элэгдэл, хорогдлын жилийн зардал, 38%-ийг ажилтнуудын цалин, НДШ-ийн зардал, 19%-ийг үйл ажиллагааны бусад зардал тус тус эзэлж байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ