• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43707.55

( 378.78 0.87% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43707.55 378.78
MSE A Индекс 17025.55 36.87
MSE B Индекс 12090.76 -30.48

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-04-29 13:21:48

2024 оны 4 дүгээр сарын 22-ноос 2024 оны 4 дүгээр сарын 26-ны хооронд өдөрт дунджаар 194,842,822,677.4 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

ЧИКАГОГИЙН ТАВААРЫН БИРЖ БОЛОН МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН УДИРДЛАГУУД АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2024-04-26 19:15:14

Энэ үеэр таваарын арилжааны туршлага солилцох, боловсон хүчнийг чадавхжуулах, үүсмэл үнэт цаасыг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохирлоо.

4-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-26 16:03:29

Энэ өдөр нийт 462,510,663,297 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ FTSE RUSSELL КОМПАНИАС ТОГТООДОГ “ХӨГЖИЖ БУЙ ЗАХ ЗЭЭЛ" ЗЭРЭГЛЭЛИЙН “АЖИГЛАЛТЫН ЖАГСААЛТ”-ААС ХАСАГДАЖ МАГАДГҮЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮСЭЭД БАЙНА

2017-04-04 06:04:15

     Монгол Улсын хөрөнгийн зах зээл нь олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлэгч Их Британийн FTSE Russell компаниас тогтоодог “Хөгжиж буй зах зээл” (Frontier Market) зэрэглэлийн “Ажиглалтын жагсаалт” (FTSE Watch List)-д 2012 онд багтсан хэдий ч одоо хүртэл тус зэрэглэлийг хүртэж чадаагүй байгаа билээ.

    FTSE Russell компаниас 2017 оны 4-р сарын 4-ний өдөр “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д албан захидал ирүүлсэн бөгөөд тус захидалд Монгол Улсын хөрөнгийн зах зээл нь  FTSE Russell компаниас тогтоодог “Хөгжиж буй зах зээл” зэрэглэлд багтахад тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх тодорхой арга хэмжээнүүдийг 2017 оны 8-р сард багтаан авч хэрэгжүүлээгүй тохиолдолд “Ажиглалтын жагсаалт”-аас хасах нөхцөл байдал үүсээд байгааг мэдэгдсэн байна. Монголын улсын хөрөнгийн зах зээл “Хөгжиж буй зах зээл” зэрэглэлд багтахын тулд доорх ажлуудыг хийж гүйцэтгэх шаардлагатай. Үүнд:

  • Prefunding буюу арилжаанд оролцохын тулд мөнгөн хөрөнгийг 100% урьдчилан байршуулдаг  системийг халах;
  • DvP буюу төлбөрийн эсрэг нийлүүлэлтийн зарчмыг арилжааны системд нэвтрүүлэх;
  • Олон улсын кастодион банкийг зах зээлд бий болгох.

    Иймд үнэт цаасны зах зээлийн зохицуулагч болон оролцогч байгууллагууд хамтран дээрх тулгамдаад байгаа  асуудлуудыг нэн даруй шийдвэрлэх шаардлага үүсээд байна.

    Дашрамд дурдахад FTSE Russell нь дэлхийн санхүүгийн төв Лондон хотноо байрладаг бөгөөд 80 гаруй улсын хөрөнгийн зах зээлийн 250,000 гаруй индексийг арилжааны эцэст болон бодит цагийн горимоор тооцоолон гаргаж зах зээлд мэдээлдэг. Олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэр гаргахдаа FTSE-гийн индексийн тооцоолол, зах зээлийн мэдээлэлд суурилдаг нь дэлхийн санхүүгийн зах зээлд томоохон байр суурь эзэлдэг, нэр хүнд бүхий байгууллага гэдгийг илтгэж буй хэрэг юм.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ