IPO

Индекс

37473.97

( 689.7 1.87% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 37473.97 689.7
MSE A Индекс 10063.65 -66.19
MSE B Индекс 12811.24 420.76

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-04-20 06:50:38

Өнөөдрийн арилжаагаар 2,183,089 ширхэг үнэт цаасыг нийт 2,417,156,957.20 төгрөгөөр арилжаалсан байна.

"МОНГОЛЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ГАРЫН АВЛАГА" НИЙТЛЭГДЛЭЭ

2021-04-19 13:33:55

Азийн Хөгжлийн Банкны техник туслалцааны хүрээнд боловсруулагдсан “Монголын бондын зах зээлийн гарын авлага” олны хүртээл боллоо.

"СТАНДАРТ АГРИКАЛЧЕР ГРУПП" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАГДЛАА

2021-04-19 11:55:17

Компанийн тухай хуулийн 57.1 дэх заалтын дагуу үүргээ хэрэгжүүлэх үндсэн дээр хувьцаа худалдан авах санал гаргажээ.

Мэдээ мэдээлэл

ЯПОНЫ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГА /ЖАЙКА/-ЫН ТӨЛӨӨЛӨЛ АРИЛЖААНЫ НЭЭЛТ ХИЙЛЭЭ

2017-05-26 06:09:06

Монгол Улсад IPO буюу анх удаа олон нийтэд үнэт цаасаа санал болгон санхүүжилт татах үйл ажиллагаа эхэлсэн өдрийг тохиолдуулан  Санхүүгийн зохицуулах хороо /Хороо/-ны дэд дарга Д.Баярсайхан, "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга, ноён Сато Мүцүми нар Хөрөнгийн биржийн 5482 дахь арилжааг эхлүүлж, хүндэтгэлийн цан цохилоо.

2005 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Монголын хөрөнгийн бирж дээр хийгдсэн "Монгол шилтгээн" ХК-ийн IPO амжилттай болсон бөгөөд түүнээс хойш нийт  15 компани олон нийтээс 97.6 тэрбум төгрөгийн санхүүжилт татаж чадсан байдаг.

Дашрамд дурдахад Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/ нь “Монголын хөрөнгийн зах зээлийн чадавхийг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд Монгол Улсын хөрөнгийн зах зээлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, олон улсын стандартыг нэвтрүүлэх, оролцогчдыг чадавхжуулах, зах зээл өндөр хөгжсөн орны туршлагыг судлах, хууль, эрх зүй, зохицуулалтын орчныг сайжруулах чиглэлээр ажилласан төслийн эхний үе шат ирэх долдугаар сард дуусах бөгөөд хоёр дахь үе шатыг 11 дүгээр сараас эхлүүлж дотоодын компаниудын IPO гаргах үйл ажиллагааг эрчимжүүлэх, дэлхийн нэр хүндтэй биржүүдэд давхар бүртгэл хийж, олон улсын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгох чиглэлд анхаарч ажиллахаар болсон байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ