2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 26 хувьцаат компанийн 23,546 ширхэг хувьцаа арилжигдсанаас 3 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Зоос гоёл" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.95%-иар өссөн бол "Мерекс” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.48% хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны багцын арилжаагаар 565 ширхэг үнэт цаас 500,320,700 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр "MSE ALL" индекс 833.73 нэгж болж 2.17%-иар унасан бол зах зээлийн үнэлгээ 1,470,092,031,479 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ