IPO

Индекс

20395.23

( 217.11 1.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 20395.23 217.11
MSE A Индекс 9470.02 196.05
MSE B Индекс 8050.04 -2.23

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2019-06-27 10:23:30

2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хоёрдогч зах зээлийн арилжаагаар 309.0 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

"ХҮННҮ МЕНЕЖМЕНТ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2019-06-25 16:37:18

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 14:00 цагт болно.

6-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2019-06-25 16:02:36

2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хоёрдогч зах зээлийн арилжаагаар 109.9 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

Мэдээ мэдээлэл

“МИК ХОЛДИНГ” ХК ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2017-08-28 11:38:12

Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй "Мик Холдинг" ХК хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа Монголын хөрөнгийн бирж дээр 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр олон нийтэд нээлттэй танилцууллаа.

Монголын ипотекийн хоѐрдогч зах зээлийг хөгжүүлэх зорилго бүхий байгууллага болох “МИК ОССК” нь 2006 онд Монголбанк болон арилжааны 10 банкны төлөөлөл бүхий Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр үүсгэн байгуулагдсан бөгөөд 2015 онд “МИК ОССК” ХХК-ийн нийт хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй хувьцааг “МИК Холдинг” ХК-ийн хувьцаагаар солих замаар “МИК Холдинг” ХК-ийг “МИК ОССК” ХХК-ийн толгой компани болгон бүтцийг өөрчилж, Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй олон нийтэд нээлттэй хувьцаат компани болсон билээ.

2017 оны 2-р улирлын байдлаар тус компанийн худалдан авсан буцаах нөхцөлтэй ипотекийн хөрөнгийн багц 33.8 тэрбум төгрөг, 8% болон 5%-ийн хүүтэй ипотекийн зээлийн багцыг худалдан авч, ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас гаргасан хэмжээ 2,451.7 тэрбум төгрөгөөр тус тус хэмжигдэж байгаа бол өөрийн хөрөнгийн дүн өнгөрсөн оны мөн үеэс 12.7 хувиар өсч, 160.4 тэрбум төгрөгт, цэвэр ашгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 18 хувиар өсч, 36.1 тэрбум төгрөгт тус тус хүрсэн байна.

Тус компани нь 2017 онд мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 27001:2013 стандартыг хэрэгжүүлж, гэрчилгээ авсан бөгөөд цаашид орон сууц эзэмшигчдийг нэмэгдүүлэхэд дэмжлэг болохуйц тогтвортой бизнес загвар бүхий олон улсын жишигт нийцсэн байгууллага болох, хямд санхүүжилтийн эх үүсвэрийг дотоод, гадаад зах зээлээс эрэлхийлж багцын худалдан авалтын төрөл, хэмжээг нэмэгдүүлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах боломжуудыг судлах, төрөөс хэрэгжүүлж буй одоогийн ипотекийн санхүүжилтийн хөтөлбөр, төслүүдэд үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллаж нийт 1 их наяд төгрөгийн ипотекийн хөрөнгө худалдан авч, 0.9 их наяд төгрөгийн ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас гаргах зэрэг зорилтууд тавин ажиллахаа мэдэгдэв.

"Мик Холдинг " ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь эндээс үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ