• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43049.79

( 23.45 0.05% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43049.79 23.45
MSE A Индекс 16718.48 -7.52
MSE B Индекс 12123.75 -77.17

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-03 17:12:39

Энэ өдөр нийт 104,640,030,269 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ТӨРИЙН БАНКНЫ САЛБАРЫН УДИРДЛАГУУДЫГ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАЛАА

2024-05-02 20:06:01

“Монголын хөрөнгийн бирж” ХК хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах, товлосон сэдвийн хүрээнд баг хамт олны мэдлэг, мэдээллийг баяжуулах, практик сургалтад хамруулах, биржийн үйл ажиллагаатай танилцах, аялал хийх боломжийг олгодог.

5-Р САРЫН 2-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-02 17:32:30

Энэ өдөр нийт 20,753,011,425 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2017-11-06 10:56:09

Монголын хөрөнгийн бирж 2017 оны 10-р дугаар сарын 30-нээс 11-р сарын 3-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 2,061,273,576.21 төгрөгийн арилжаа хийж, өдөрт дунджаар 412.6 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байна.  

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Нийт 72 компанийн 756,318 ширхэг хувьцаа 406,590,626.21 төгрөгөөр  арилжаалагдсан байна.

Идэвхтэй арилжигдсан хувьцаа:

Симбол Үнэт цаасны нэр Ширхэг Үнийн дүн
1 TTL ТАВАН ТОЛГОЙ 10,157 86,753,775
2 APU АПУ 115,853 85,304,103
3 SUU СҮҮ 253,491 49,749,382
4 GOV ГОВЬ 1,783 41,289,280
5 MNP МОНГОЛ ШУУДАН ХК 51,529 24,064,757


Идэвхтэй хувьцааны арилжаа явуулсан үнэт цаасны компаниуд: 

Симбол Компанийн нэр  Тоо /ширхэг/  Үнийн дүн /төг/
1 BDSC БиДиСек ХК 465,488.00 212,715,489.37
2 GLMT Голомт Капитал ХХК 357,216.00 125,702,278.20
3 TDB Ти Ди Би Капитал ХХК 166,898.00 79,854,651.68
4 STIN Стандарт инвестмент ХХК 92,403.00 77,133,719.00
5 ARD Ард капитал групп ХХК 57,650.00 74,571,751.33

2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:

2017 оны 10-р дугаар сарын 30-нээс 11-р сарын 3-ны өдрүүдэд ЗГҮЦ анхдагч зах зээл дээр арилжаагүй. 

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн нийт 25 удаагийн хэлцлээр 129.616 ширхэг үнэт цаас 12,729,689,720 төгрөгөөр арилжаалагдлаа. 

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:

Симбол Компанийн нэр  Тоо /ширхэг/  Үнийн дүн /төг/
1 NOVL Новел инвестмент ХХК 162,768 16,191,059,060
2 BDSC БиДиСек ХК 2,214 211,769,100
3 BZIN Мирэ Эссэт Секьюритис Монгол ҮЦК ХХК 129,616 12,729,689,720

Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.


2017 оны 11-р дугаар сарын 3-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 2,255,541,278,140 болсон бол "MSE ALL" индекс 1,156.61 нэгж болж  1.49 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ