• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48880.29

( 51.07 0.1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48880.29 51.07
MSE A Индекс 18857.07 -21.13
MSE B Индекс 14583.29 118.82

Мэдээ мэдээлэл

ЗАХ ЗЭЭЛИЙН ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУДААС БИРЖИЙН "ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ"-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ САНАЛ АВАХ ТУХАЙ

2025-09-18 18:08:43

Энэхүү журмын төсөлд өгөх саналаа 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн дотор цаасаар болон ipo@mse.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

09-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-18 16:55:47

Энэ өдөр нийт 64,234,759,312 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-09-18 09:32:28

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр (2025.09.18) дараах симболтойгоор эхэлнэ. 

Мэдээ мэдээлэл

“АЙТҮҮЛС” ХК-ИАС ГАРГАСАН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ БОЛОХ НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ

2017-11-08 10:43:01

Дархан хот дахь модуляр дата төвийн парк барьж байгуулах зорилгоор “Айтүүлс” ХК нь өөрийн 38,86% буюу 13,4 сая ширхэг хувьцааг тус бүрийг нь 100 төгрөгийн нэрлэсэн үнээр олон нийтэд 2017 оны 11 сарын 1-ний өдрөөс эхлэн санал болгосон билээ.

Захиалга хүлээн авч эхэлснээс хойш ажлын тав хоногийн дотор буюу 11 сарын  7-ны байдлаар 331 хувь хүн, аж ахуйн нэгжээс нийтдээ 10,5 сая ширхэг үнэт цаас худалдан авах захиалга ирсэн нь нийт санал болгосон үнэт цаасны 79 хувьд хүрч байна.

Санхүүгийн зохицуулах хорооны “Нийтэд санал болгон гаргах үнэт цаасыг бүртгэх тухай” 2017 оны 09 сарын 27-ны өдрийн 173  тоот тогтоолоор нийтэд санал болгох үнэт цаасны 75 /далан тав/ ба түүнээс дээш хувийг анхдагч зах зээлд арилжаалсан тохиолдолд үнэт цаасыг анхдагч зах зээлд нээлттэй худалдах ажиллагаа амжилттай болсонд тооцохоор заасан тул үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа амжилттай болсон гэж үзэх нөхцөл бүрдээд байна.

Монголын хөрөнгийн бирж нь уг үнэт цаасны захиалгыг 2017 оны 11 сарын 10-ны өдөр хүртэл үргэлжлүүлэн хүлээн авна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ