IPO

Индекс

18550.07

( -291.98 -1.55% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 18550.07 -291.98
MSE A Индекс 8548.09 -381.03
MSE B Индекс 7405.01 -39.45

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2019-10-17 13:44:29

2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нийт 77.62 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна

10-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2019-10-16 13:47:33

2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нийт 57.84 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2019-10-16 11:36:47

"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" нь нэмэлт санхүүжилт татахаар болсон тухай мэдэгдлээ.

Мэдээ мэдээлэл

“АЙТҮҮЛС” ХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА 115 ХУВЬД ХҮРЛЭЭ

2017-11-08 14:42:24

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д бүртгэгдсэн хамгийн отгон компани болох “АйТүүлс” ХК нь нийт хувьцааны 38,86%-ийг буюу 13.4 сая ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож байгаа билээ. Өчигдрийн байдлаар буюу 11 дүгээр сарын 07-ны өдөр нийт захиалга нь 79%-д хүрсэн байсан бол өнөөдрийн байдлаар 443 хувь хүн, аж ахуйн нэгжээс нийтдээ 15.5 сая ширхэг үнэт цаасны худалдан авах захиалга ирснээр, захиалгын хэмжээ 115 хувьд хүрлээ.

“АйТүүлс” ХК-ийн үнэт цаасыг худалдан авах захиалга нийт худалдах тоо ширхгээс давсан тул дараах нөхцөлүүдээр хуваарилна. Үүнд:

1.   50.0 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй захиалгыг бүрэн биелүүлж, 50.0 сая төгрөгөөс дээш давсан дүнг хувь тэнцүүлэн хуваарилна.

2.   50.0 сая төгрөг хүртэл захиалгуудын дүн нь нийт татах үнийн дүнгээс давсан тохиолдолд 1.0 сая төгрөг хүртэлх үнийн дүнг бүрэн биелүүлж, 1.0 сая төгрөгөөс дээш дүнг хувь тэнцүүлэн хуваарилна.

3.   Хөрөнгө оруулагч захиалгаа 2 ба түүнээс дээш удаа хувааж өгсөн эсвэл 2 ба түүнээс дээш тооны үнэт цаасны компаниар дамжуулан захиалга оруулсан тохиолдолд захиалгыг нэгтгэж нийлбэр дүнгээр тооцно.

“АйТүүлс” ХК-ийн үнэт цаас худалдан авах захиалгыг 11 дүгээр сарын 10-ны өдөр хаана.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ