IPO

Индекс

18550.07

( -291.98 -1.55% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 18550.07 -291.98
MSE A Индекс 8548.09 -381.03
MSE B Индекс 7405.01 -39.45

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2019-10-17 13:44:29

2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нийт 77.62 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна

10-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2019-10-16 13:47:33

2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нийт 57.84 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2019-10-16 11:36:47

"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" нь нэмэлт санхүүжилт татахаар болсон тухай мэдэгдлээ.

Мэдээ мэдээлэл

“АЙТҮҮЛС” ХК-ИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2017.11.16-НД ЭХЭЛНЭ

2017-11-15 17:32:01

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д бүртгэгдсэн хамгийн отгон компани болох “АйТүүлс” ХК нь интернетийн технологид суурилсан дата төвийн үйлчилгээ болон түүний дагалдах үйлчилгээ болох домэйн нэрийн бүртгэл, сервер байршуулах үйлчилгээ үзүүлдэг компани бөгөөд дата төвийн үйлчилгээгээ тэлж, газарзүйн нөөц байршил болох Дархан хотод олон улсын TIER III стандартын шаардлагыг хангасан Модуляр дата төвийн паркийг байгуулах зорилгоор нийт хувьцааны 38.86% буюу 1.3 тэрбум төгрөгийн хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгож, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс  11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл анхдагч зах зээлийн арилжааны захиалга авсан билээ. Тус компанийн үнэт цаасыг худалдан авах захиалга нь нийлүүлэлтээсээ 3 дахин их буюу нийт 3.9 тэрбум төгрөгт хүрснээр, Монголын хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргасан компаниуд дунд хамгийн их захиалга авсан компани боллоо.

Ийнхүү тус компанийн анхдагч зах зээлийн арилжаа амжилттай явагдаж, хөрөнгө оруулагчдад үнэт цаасны хуваарилалтыг хийсэн тул, “АйТүүлс” ХК-ийн хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлүүлнэ.

“АйТүүлс” ХК-ийн андеррайтер компаниар “Стандарт Инвестмент ҮЦК” ХХК ажилласан болно.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ