• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43707.55

( 378.78 0.87% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43707.55 378.78
MSE A Индекс 17025.55 0
MSE B Индекс 12090.76 0

Мэдээ мэдээлэл

ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 

2024-04-29 19:19:11

Ийнхүү Монгол Улсын түүхэнд зэсийн баяжмалыг биржээр арилжаалсан эхний өдөр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 3,000 тонн баяжмал амжилттай арилжигдаж, Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдлээ.  

4-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-29 17:42:03

Энэ өдөр нийт 36,765,716,335 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2024-04-29 13:21:48

2024 оны 4 дүгээр сарын 22-ноос 2024 оны 4 дүгээр сарын 26-ны хооронд өдөрт дунджаар 194,842,822,677.4 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

Мэдээ мэдээлэл

СЗХ-НООС ҮНЭТ ЦААСНЫ ДАВХАР БҮРТГЭЛИЙГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ БАТАЛЛАА

2017-11-27 14:48:12

“Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга 2013 онд батлагдсанаар манай улсын хөрөнгийн зах зээлд бий болсон шинэ боломжуудын нэг нь үнэт цаасны давхар бүртгэлийг зах зээлд нэвтрүүлэх буюу гадаад улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд Монгол Улсад, Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд олон улсад үнэт цаасаа бүртгүүлэн арилжих боломж юм. 

Үнэт цаасны давхар бүртгэлийг нэвтрүүлэх хууль, эрх зүйн орчин 2013 онд бүрдсэн хэдий ч бүртгэлийн ажиллагааг зохицуулах нарийвчилсан журам батлагдаагүй байснаас гадаад улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулдаг компаниуд манай биржид давхар бүртгүүлэн үнэт цаасаа арилжих боломжгүй байсан билээ.

Иймд “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК болон Санхүүгийн зохицуулах хорооноос хамтарсан ажлын хэсэг байгуулж, үнэт цаасны давхар бүртгэлийн ажиллагааг зохицуулах “Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд Монгол улсад үнэт цаас гаргах, Монгол Улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд гадаад улсад гаргах үнэт цаасыг бүртгэх түр журам”-ыг боловсруулан, Санхүүгийн зохицуулах хорооны  2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар баталлаа.

Үнэт цаас давхар бүртгүүлэх компаниуд нь ихэнхдээ гадаад улсад үүсгэн байгуулагдаж, үнэт цаасаа бүртгүүлсэн, улмаар гадаадын хууль тогтоомжийг мөрддөг учраас дотоодын зах зээлд үнэт цаасаа давхар бүртгүүлэн арилжихад анх бүртгүүлэхэд тавигдах шаардлага болон хувьцаат компанийн байнгын үүргийн хэрэгжилтийг хангах зэрэгт тодорхой хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх зайлшгүй шаардлага тулгардаг. Тиймээс давхар бүртгэгдэж буй компанийг бүртгэлийн шалгуур, шаардлагаас хөнгөлөх, анх бүртгэгдсэн биржийн дүрэм журмыг мөрдөхийг зөвшөөрөх олон улсын нийтлэг зарчмын дагуу, дотоодын биржид үнэт цаас давхар бүртгүүлэх компаниуд нь анх бүртгэгдсэн биржийн болон үүсгэн байгуулагдсан улсын хууль тогтоомжийг мөрдөх, аудитын, хуулийн зэрэг мэргэжлийн дүгнэлтийг олон улсын компаниар гүйцэтгүүлснийг дотоодын компанийн дүгнэлттэй дүйцүүлэн хүлээн авах зэргээр төвөг чирэгдэл багатай байх зохицуулалтыг энэ журамд тусгаснаараа онцлогтой юм.

Иймд, уг журмын дагуу гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд Монгол Улсад давхар бүртгэгдэх хамгийн том шаардлага нь тухайн компанийн анх бүртгэгдсэн бирж нь Хорооноос баталсан зөвшөөрөгдсөн гадаадын 26 биржүүдийн жагсаалтад багтсан байх явдал бөгөөд шаардлага хангасан компаниудад үнэт цаасаа дотоодын зах зээлд давхар бүртгүүлэн арилжих ажиллагаа маш энгийн, хүндрэл чирэгдэлгүй байна.

Энэхүү журам батлагдсанаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг боловч гадаадын хөрөнгийн биржид бүртгэгдсэн 30 гаруй уул уурхайн компаниуд Монгол улсад үнэт цаасаа гарган арилжих, улмаар ард иргэд, олон нийт эдгээр компанийн хувьцааг эзэмшиж, бизнесийн үр ашиг, эрсдэлийг хуваан үүрэх боломжийг бүрдэж байгаагаар түүхэн чухал ач холбогдолтой юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ