IPO

Индекс

19995.21

( 163.67 0.83% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 19995.21 163.67
MSE A Индекс 9225.77 84.38
MSE B Индекс 7905.69 -12.94

Мэдээ мэдээлэл

8-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2019-08-16 14:16:56

2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хоёрдогч зах зээлийн арилжаагаар 57.4 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.

“МИК ХОЛДИНГ” ХК 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2019-08-16 11:44:38

Сингапурын хөрөнгийн биржээр дамжуулан  3 жилийн хугацаатай, жилийн 9.75 хувийн хүүтэй 144 A/Reg S төрлийн 300.0 сая ам.долларын үнийн дүн бүхий “Өэлүн” (SGX:MGMTGE) бондыг амжилттай арилжаалсан байна.

"МОНГОЛ ШУУДАН" ХК 2019 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2019-08-15 17:50:32

 Шуудангийн уламжлалт нэр төрлийн бүтээгдэхүүнийг хөгжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд голлон анхаарч ажилласан байна.

Мэдээ мэдээлэл

"ЖИНСТ УВС" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2017-12-25 15:05:08

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Жинст Увс" ХК нь 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаараа "Жинст Увс" ХК-д "Хөрөнгө оруулагч Үндэстэн" хаалттай ХК-ийг нэгтгэхээр шийдвэрлэсэн бөгөөд энэхүү нэгдэхтэй холбоотой асуудлыг Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 225 тоот тогтоолоор зөвшөөрсөн болно.

Үүнтэй холбогдуулан дээрх шийдвэрийн эсрэг саналтай байсан, эсхүл санал хураалтад оролцоогүй саналын эрхтэй хувьцаа эзэмшигчид Компанийн тухай хуулийн 53 болон 54 дүгээр зүйлд заасны дагуу өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн авахыг компаниас шаардах эрх үүссэнийг үүгээр мэдэгдэж байна.

Хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн огноо: 2016 оны 7-р сарын 04-ний өдөр

Хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрх дуусах огноо: 2018 оны 1-р сарын 23-ны өдрийг хүртэл

Шаардах эрхийг хэрэгжүүлэх нэгж хувьцааны үнэ: 1300 төгрөг 

Шаардах эрхээ хэрэгжүүлэх хүсэлтэй бол "Жинст увс" ХК болон "Ард секюритиз" ХХК-д хандана уу.

Шаардах эрх хэрэгжүүлэгч "Жинст увс" ХК:   УБ, СБД, Eрөнхий сайд Амарын гудамж, Ард санхүүгийн нэгдлийн байр холбогдох утас: 11-321899, 86110400, 90001991

 "Ард секюритиз" ХК:  УБ, СБД, Eрөнхий сайд Амарын гудамж, Ард санхүүгийн нэгдлийн байр холбогдох утас: 11-321899, 94100304, 88116549

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ