• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42996.09

( -53.7 -0.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42996.09 -53.7
MSE A Индекс 16700.69 -17.79
MSE B Индекс 12094.36 -29.39

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-07 17:33:30

Энэ өдөр нийт 16,754,198,609 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ХАСБАНК ХК-ИЙН ХУВЬЦААГ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХЫГ ШААРДАХ ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2024-05-07 16:25:17

ХасБанкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн R-2024-25 дугаар тогтоолоор хувьцаа эргүүлэн худалдан авах үнийг 681.52 төгрөг (зургаан зуун наян нэгэн төгрөг тавин хоёр мөнгө)-өөр тогтоосон байна.

"ШИНЭСТ" ХК НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2024-05-07 15:40:06

Нэгж хувьцаанд 4184.2 /дөрвөн мянга нэг зуун наян дөрвөн төгрөг хоёр мөнгө/ төгрөгөөр тооцож ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Мэдээ мэдээлэл

МХБ-Д БҮРТГЭЛТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2018-02-15 11:06:25

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани нь Монгол Улсын “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.1.6, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтад заасны дагуу  жилийн эцсийн санхүүгийн тайлангаа 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор Монголын хөрөнгийн биржид хүргүүлэх үүрэгтэй байдаг билээ.

Монгол Улсын Сангийн яамнаас тайлан хүлээж авах хугацааг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл сунгасан бөгөөд  2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийт бүртгэлтэй 218 хувьцаат компаниас нэр бүхий 93 компани нь МХБ-д санхүүгийн тайлангаа ирүүлээд байна.

Заасан хугацаанд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу жилийн эцсийн санхүүгийн тайлангаа ирүүлээгүй 125 хувьцаат компаниудад СЗХ-ны “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын тухай журам” болон МХБ-ийн холбогдох журмууд ба “Бүртгэлийн гэрээ”-нд заасан хариуцлагын арга хэмжээг ногдуулах болохыг мэдэгдэж байна.

Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй компаниудын нэрсийн жагсаалтыг энд дарж харна уу.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ