• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49298.24

( -40.69 -0.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49298.24 -40.69
MSE A Индекс 19196.94 -149.67
MSE B Индекс 14402.74 152.56

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-02 17:23:00

Энэ өдөр нийт 8,186,139,432 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"БЭРС-4" ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 10 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДӨР ЭХЭЛНЭ

2025-10-02 17:17:30

“Бэрс Эй Би Эс про ТЗК” ХХК нь жилийн 19.5 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай ХБҮЦ-ыг олон нийтэд санал болгож нийт 29 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААНЫ ЖУРМУУДЫГ ТАНИУЛАН СУРТАЛЧЛАХ СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-10-02 16:59:07

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаа нар оролцсон юм.

Мэдээ мэдээлэл

"АЙ ТҮҮЛС" ХК БОЛОН "МОНГОЛ БАЗАЛЬТ" ХК 2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛНА

2018-08-10 18:27:11

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь бүртгэлтэй хувьцаат компаниудын мэдээллийн ил тод, нээлттэй байдал, үүргийн хэрэгжилт, компанийн засаглалын кодексын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй компаниудын хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг олон нийтэд нээлттэй илтгэл хэлбэрээр танилцуулах ажлыг 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ.

Энэ удаад 2-р ангиллын зарим компаниуд өөрсдийн хүсэлтээр үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй тайлагнах санаачлага гаргасны дагуу 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 14.00 цагт "Ай түүлс" ХК, 15:00 цагт "Монгол базальт" ХК эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа Монголын хөрөнгийн биржийн байранд танилцуулахаар боллоо. 

Иймд сонирхсон хөрөнгө оруулагчид болон хувьцаа эзэмшигч та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ