• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48241.92

( 48.31 0.1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48241.92 48.31
MSE A Индекс 18521.16 -2.4
MSE B Индекс 15334.47 35.04

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК “MONGOLIAN MINING COMMODITY EXCHANGE DAY” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА

2024-09-19 18:02:57

MINEPRO 2024 олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулганы хүрээнд “Монголын хөрөнгийн бирж” ХК уул уурхайн салбарын худалдан авагч, УУБ-ний биржийн оролцогч талуудад зориулсан өдөрлөг зохион байгуулна.

“ГЭРЭЛТ АССЭЙМООР КАПИТАЛ ҮЦК” ХХК-ИЙГ МХБ-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛЭЭС ХАСЛАА

2024-09-19 15:50:54

МХБ-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор Монголын хөрөнгийн биржийн гишүүнчлэлээс хаслаа. 

9-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-19 15:15:20

Энэ өдөр нийт 7,817,934,058 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

БАРУУН 3 АЙМАГТ ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-11-05 14:26:59

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь орон нутгийн иргэдийн үнэт цаасны зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ТӨХХК, "Арилжааны төлбөр тооцооны төв" ТӨХХК, үнэт цаасны компаниуд болон "Эрдэнэс таван толгой" ХК-тай хамтран Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудад “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг” арга хэмжээг 2018 оны 10 дугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр хөрөнгийн зах зээлийн суурь ойлголтууд, хувьцаа, бондын арилжаанд хэрхэн оролцох, хөрөнгийн зах зээлээс компаниуд санхүүжилт татах боломж зэрэг сэдвээр сургалт явуулснаас гадна "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаа, иргэдэд олгосон хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, 1991 оны хөрөнгө оруулалтын эрхийн бичигтэй /ягаан цэнхэр тасалбар/ холбоотой дансны мэдээллийг шүүх, ногдол ашгийн мэдээллийг өгөх, арилжааны данс нээх, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх зэргээр нийт 5,000 гаруй иргэдэд нэг цэгийн цогц үйлчилгээг үзүүллээ.

Нээлттэй өдөрлөг арга хэмжээг амжилттай зохион байгуулахад тухайн орон нутагт салбартай “Тулгат чандманьбаян ҮЦК” ХХК, “Бумбат Алтай ҮЦК” ХХК, “Таван богд ҮЦК” ХХК-ууд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан бөгөөд уг өдөрлөгт оролцогч байгууллагууд хамтран цаашид бусад аймгуудад уг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. 

 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ